үр хөврөл шилжүүлэн суулгасан ажлын үр дүн

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

 

 

 

 

 

ГАНБААТАРЫН ЭНХМАНЛАЙ

 

“Монгол үхэрт махны чиглэлийн үхрийн гүн хөлдөөж хадгалсан хөврөлийг шилжүүлэн суулгасан ажлын үр дүн”

 сэдэвт магистрын зэрэг горилсон бүтээл

Удирдагч: Т.Балдан /Ph.D/

                   М.Цэнд-Аюуш /Ph.D/

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот 2009
АГУУЛГА

ОРШИЛ.......................................................................................................................3

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

1.1. Үндэслэл........................................................................................................4

1.2. Судалгааны ажлын зорилго, зорилт........................................................5

1.2.1 Зорилго..................................................................................................5

1.2.2 Зорилт ...................................................................................................6

     1.3 Судалгааны ажлын шинэлэг тал................................................................6

     1.4 Судалгааны ажлын ач холбогдол..............................................................6

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

2.1 Үнээний үржлийн биологийн онцлог........................................................7

2.2 Дэлхийн мал амьтны хөврөлийн инженерчлэлийн түүх....................10

2.3 Монгол улсад үхрийн хөврөл шилжүүлэн суулгах талаар явуулсан судалгааны ажлын тойм.................................................................................13

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ

3.1 Тээгч үнээ сонгох........................................................................................17

3.2  Хөврөл шилжүүлэн суулгахад тээгчээр ашигласан үүлдрүүд..........18

3.2.1     Монгол үүлдрийн үхэр....................................................................18

3.2.2     Сэлэнгэ үүлдэр.................................................................................18

3.2.3     Симменталь үүлдэр.........................................................................19

3.3 Донороор ашигласан үүлдрүүд................................................................19

3.3.1     Пьемонт үүлдэр................................................................................19

3.3.2     Герефорд үүлдэр.............................................................................20

3.3.3     Улаан-Ангус үүлдэр.........................................................................20

3.4 Тээгч үнээний тэжээллэг, арчилгаа маллагааг сайжруулах...............21

3.5 Судалгаа явуулсан газар, хугацаа...........................................................21

3.6 Туршилтанд хэрэглэсэн эм урвалж, багаж хэрэгсэл............................23

3.7 Тээгч үнээний ороог жигдрүүлэх.............................................................24

3.8 Тээгч үнээнд хөврөл шилжүүлэн суулгасан арга зүй..........................24

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

4.1 Ороо жигдрүүлэлтийн үр дүн.............................................................26

4.2 Хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүн.......................................29

4.3 Үнээний хээл тодорхойлох..................................................................32

4.4 Зохиомол хээлтүүлгийн ажлын үр дүн.............................................37

4.5 Хэт авиан оношлогооны төхөөрөмж ашиглан нөхөн үржихүйн үзлэг  хийсэн ажлын дүн...........................................................................37

ТАВДУГААР БҮЛЭГ. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

      5.1Шүүн õэлэлцэхүй...................................................................................39

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ДҮГНЭЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ

      6.1 Дүгнэлт....................................................................................................41

      6.2 Үйлдвэрлэлд өгөх зөвлөмж................................................................41

      6.3 Эдийн засгийн үр ашгийн тооцоо......................................................42

АШИГЛАСАН ХЭВЛЭЛ......................................................................................43

ХАВСРАЛТ ЗУРАГ.............................................................................................46


ОРШИЛ

Малын үүлдэрлэг байдал, аж ахуйн ашигт чанарыг богино хугацаанд сайжруулах, удам зүйн хувьд гойд ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэхэд биотехнологийн арга  чухал үүрэг гүйцэтгэдэг.  

Биотехнологи нь амьтан судлалын чухал нэг салбар бөгөөд XXI зуунд үйлдвэрлэлийн зонхилох хүчин зүйл болно гэж үзэж байна. Түүнчлэн эсийн болон генийн  инжнерчлэл нь биологийн шинжлэх ухааны хамгийн ирээдүйтэй салбар болон хөгжиж байгаагийн мөн чанар нь үйлдвэрлэлийн хэрэгцээ их, хөгжлийн хурдац ихтэй, түүний нөлөөлөл өргөн байгаагаар тодорхойлогдож байна. Биотехнологийн шинжлэх ухааны ололт өнгөрсөн зууны 70-аад оноос мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрэн богино хугацаанд үр дүнгээ өгч малын ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой боллоо. Үр хөврөл шилжүүлэн суулгах технологи ажиллагаа нь донор болон тээгч малын ороог жигдрүүлэх, өндгөн эс олноор гадагшлуулах, гадна орчинд үр тогтоох, хөврөл зайлж авах, гүн хөлдөөж хадгалах, хөврөлийг хуваах, шилжүүлэн суулгах, хүйс залан жолоодох, хээлийн хөгжлийг богино хугацаанд үнэн зөв оношилж тодорхойлох зэрэг цогц шинжтэй хөгжих хандлагатай болж байгаа бөгөөд малын үүлдэр угсааг сайжруулах, үржлийн цөм сүргийн тоо толгойг  нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн хөгжлийг хурдасгах нэгэн чухал арга болж байна. Хөврөл шилжүүлэн суулгах ажиллагааны үр дүнг орчин үеийн хэт авианы оншлогооны төхөөрөмжийг ашиглан эрт оношилж нь үр дүнг урьдчилан тогтоох боломжтой болж байна. Хэт авиан оношлогооны багаж ашиглан хээл авалтын үр дүнг үнэмшилтэй тодорхойлох боломжтой юм.

Орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхэд  дараах 3 хүчин зүйлийг ихээхэн анхаарч байна.

Үүнд:

                      I.        Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх

                    II.        Мал аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй хөтлөх

                   III.        Мал аж ахуйн эрчимжилтийг эдийн засгийн аргаар жолоодох çýðýã áºãººä ýдгээрийн дотроос малын үүлдэр угсааг сайжруулах асуудал хамгийн чухал юм.  Богино хугацаанд малын үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэхэд үр хөврөл шилжүүлэн суулгах арга нь ихээхэн ач хологдолтой.


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

1.1 Үндэслэл

Монгол оронд үржүүлж ирсэн таван хошуу малын дотроос хамгийн таваарлаг нь үхэр сүрэг юм.  Үхэр сүрэг нь нийт малын 5,8 хувийг эзлэх бөгөөд 2008 оны жилийн эцсийн тооллогоор 2448,3 мянган толгой үхэр тоологдсон байна. Үхрийн аж ахуйгаас жилд сүүний 90 хувь, махны 30 хувийг үйлдвэрлэдэг. Мөн их хэмжээний арьс, шир, хөөвөр, хялгас бэлтгэж гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. Үхэр сүрэг нь малчдын амьжиргааг дээшлүүлэхэд багагүй нөлөөтөй юм.

            Судлаач Д.Гончиг  /1959-1967/  онд явуулсан судалгаагаараа нас гүйцсэн Монгол шарын нядлахын өмнөх амьдын жин 378-462 кг, гулуузны жин 179-243 кг, дотор өөх 17-18,8 кг болохыг судлан тогтоожээ.

            Р.Жавзмаагийн судалгаагаар /1959-1962/ 18-24 сартай Монгол-КЦТ үүлдрийн эрлийз бярууг бэлчээрээр таргалуулах 150 хоногийн хугацаанд Монгол бяруу 92 кг-аар буюу хоногт 613 гр-аар, эрлийз тугал107,2 кг буюу хоногт 714гр-аар жингээ нэмэгдүүлж байжээ. Дээрх судалгаанаас Монгол үхэр нь хоногийн нэмэгдэл жин, амьдын жингээр төрөлжсөн үүлдрийн үхрээс бага бөгөөд өнөөгийн эрчимжсэн аж ахуйн нөхцөлд ашиг шимийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Харин дэлхийн өндөр ашиг шимт, махны чиглэлийн төрөлжсөн үүлдрүүдийн өсвөр үхрийн хоногийн нэмэгдэл жин эрчимтэй үедээ дунджаар 1000-1100 гр байдаг бөгөөд үнээний амьдын жин 550-600 кг, үржлийн бухны амьдын жин 800-900 кг хүрдэг.

            Манай улс жилд дунджаар 45.0 мянган тн үхрийн мах бэлтгэдэг бөгөөд Монгол улсын статистикийн мэдээнээс үзвэл нэг үхрийн гулуузны жин дунджаар 115.5 кг байдаг ба энэ нь жилд дунджаар 389.6 мянган толгой үхэр нядалдаг гэсэн үг юм. Харин махны чиглэлийн төрөлжсөн үүлдрүүдийн гулуузны жинг 250-300 кг байдгаар тооцвол жилдээ 97,4-116,8 мянган тн сайн чанарын үхрийн мах бэлтгэх боломжтой юм. Ингэснээр нийт үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэн, тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар бэлчээрийн даацыг тогтворжуулах, малчин өрхийн орлого, амьжиргааг дээшлүүлэх боломжтой юм.

            Үхрийн мах үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн орнуудын 18-24 сартай өсвөр үхрийн гулуузны дундаж жин 240-300 кг хүрч байхад Монгол нас гүйцсэн шарын гулуузны жин 179-243 кг байна. Үүнээс үзэхэд манай Монгол үхрийн нядлагын гарц, гулуузны жинг үхрийн аж ахуй эрчимтэй хөгжсөн орнуудын төрөлжсөн үүлдрийн үхэртэй  харьцуулахад ихээхэн доогуур байгаа юм.

Нутгийн Монгол үхрийн нядлагын гарц, гулуузны жинг нэмэгдүүлэхийн тулд биотехнологийн аргыг ашиглан мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тухайлбал хөврөл шилжүүлэх болон зохиомол хээлтүүлгийн аргыг өргөн ашиглаж богино хугацаанд олон тооны үржлийн үхэр сүрэг бий болгох зайлшгүй шаардлагатай юм. Дээрхи асуудлыг шийдвэрлэхэд хамгийн оновчтой нь хөврөл шилжүүлэн суулгах арга юм. Иймээс бид дээрх асуудлыг шийдвэрлэхэд зохих ач холбогдол өгөх болно гэж үзэн тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд доорх зорилго, зорилтыг судалгааны ажилдаа дэвшүүлсэн юм.

1.2 Судалгааны ажлын зорилго, зорилт

Махны төрөлжсөн үүлдрүүдийн үхрийн тоо толгой, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөврөл шилжүүлэн суулгах арга нь чухал ач холбогдолтой учраас дараах зорилго, зорилтыг дэвшүүлэн ажиллав.

1.2.1 Зорилго

Монгол улсад сүүлийн жилүүдэд төрөл бүрийн малын үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажил маш эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь мал аж ахуйн сүүлийн үеийн тэргүүлэх шинэ чиглэл болж байна. Үүний зэрэгцээ малын нөхөн үржихүйд ашиглах зориулалттай сүүлийн үеийн төхөөрөмж, олон багаж ашиглагдаж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь хэт авиан оношлогооны төхөөрөмж юм. Иймээс бид хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнд хэт авиан оношлогооны төхөөрөмж хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилго тавин ажиллав.
1.2.2
Зорилт

Бид дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. Үүнд:

1.    Хөврөл шилжүүлэн суулгах тээгч үнээг эрүүл мэнд, гинекологийн үзлэгт оруулан сонгон авах.

2.    Үнээний ороог жигдрүүлэх дааврын бэлдмэлийн үйлчлэлийн үр дүнг тогтоох.

3.    Ердийн хээлтүүлэг, зохиомол хээлтүүлгийн аргаар хээлтүүлсэн 79 үнээ, хөврөл шилжүүлэн суулгасан 36 үнээ, бүгд 115 үнээний хээлийг уламжлалт аргаар болон хэт авиан оношлогооны төхөөрөмж ашиглан тодорхойлох.

4.    Үнээний үржлийн дотоод эрхтнүүдийн байршлыг тодорхойлох, өндгөвч, өндгөвчний дээрх шар бием, уутанцарын хөгжлийг зөв тодорхойлж сурах.

 

1.3  Судалгааны ажлын шинэлэг тал

Манай оронд 1985 оноос сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн үхэрт гүн хөлдөөсөн хөврөл болон шинэõýí хөврөлèéã øóóä шилжүүлэн суулгах туршилт судалгааны ажил хийгдэж байсан боловч Монгол үнээнд махны чиглэлийн үхрийн гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгах ажил хийгдэж байгаагүй, үнээний нөхөн үржихүйн эрхтнүүдийн байршил, байдлыг тодорхойлоход хэт авиан оношлогооны аппаратыг ашиглаж байгаагүй юм. Хэт авиан оношлогооны орчин үеийн багажийг ашиглан хээлийг эрт оношлох, ургийн хөгжлийг үе шатаар судлах арга зүйг эзэмшсэний зэрэгцээ  хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дээшлүүлэх боломж байгааг харуулсанд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино.

 

1.4 Судалгааны ажлын ач холбогдол

1.    Хөврөл шилжүүлэн суулгах технологи нь орчин үеийн биотехнологийн дэвшилтэт арга бөгөөд мал сүргийн ашиг шимийг богино хугацаанд дээшлүүлэх, мал аж ахуйг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой.

2.    Хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр өндгөвчний хөгжлийг тодорхойлон  хөврөл шилжүүлэн суулгавал ажлын үр дүнг дээшлүүлэх боломжтой юм гэдгийг харуулñàíä судалгааны ажлын ач холбогдол оршино.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

2.1 Үнээний үржлийн биологийн онцлог

Хээлтэгч мал амьтны нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь мэдрэл, дотоод шүүрлийн дааврын нөлөөгөөр зохицуулагддаг бөгөөд хивэгч мал амьтад нь нөхөн үржих асар их чадавхитай амьд үйлдвэр юм.

Тугалласны дараах үе: Тугалласны дараах үе гэдэг нь эх мал төллөсний дараа хаг ялгарснаас хойш үржихүйн эрхтэн нь хэвшигнэж дахин хээл авах физиологи, биологийн чадавхитай  болох тэр хугацаа юм. /Шипилов.В.С 1977/ Тугалласны дараах үеийн үргэлжлэх хугацаа нь хээлтэй байх үеийн арчилгаа маллагаа, тэжээллэг, төллөлтийн бэлтгэл, төллөх явц, хаг ялгарсан хугацаа, төллөлтийн дараах үеийн арчилгаа маллагаа, тэжээллэг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

            Шулуун гэдсээр тэмтэрч  үзэхэд хэвийн төллөлтийн үед савны хэмжээ 4 хоногийн дараа 50 хувь, 8 хоногийн дараа 2/3 дахин багасаж, 14 хоногийн дараа хэвийн хэмжээнд орж хэвшигнэдэг. /В.С.Шипилов 1977/

            Зарим судлаачдын тэмдэглэснээр үнээний хээл авалт нь тугалласнаас хойш хээлтүүлэгт оруулсан хугацаатай шүтэлцээтэй байдаг байна. Свенсоны судалгаагаар тугалласны дараа үнээг эхний 29 хоногт хээлтүүлэгт оруулахад хээл авалт 35,4хувь, 30-59 хоногт 56,5 хувь, 60-89 хоногт 62,2 хувь, 90-119 хоногт 63,7 хувь, 120-149 хоногт 65,3 хувь, 150-179 хоногт 69,6 хувь, 180-210 хоногт 61,0 хувь, 210-аас дээш хоногт 50,0 хувь болж байжээ. /В.С.Шипилов 1977/

            Үржлийн мөчлөг: Үнээний үржлийн мөчлөг, түүний зүй тогтлыг танин мэдсэнээр хээлтүүлгийн ажлын үр дүнг дээшлүүлэх боломжтой юм. Малын үржлийн мөчлөгийн тухай сургааль нь өөрийн түүхтэй бөгөөд анх Английн эрдэмтэн Хипп үржлийн мөчлөгийг үржлийн эрхтний салст бүрхүүлийн хучуур эд зузаарах, уутанцар хөгжиж эхлэх зэрэг бэлтгэл хангагддаг сэрлийн өмнөх үе, уутанцар идэвхитэй хөгжиж салс ялгарах үе, ороо илрэх, бухсах, өндгөн эс гадагшлах зэрэг үзэгдэл бүрэн илрэх сэрлийн үе, ороо, салслалт, бухсах бүх шинж тэмдэг арилж шар бием үүсэх сэрлийн дараах үе, сэрлийн үед үүссэн бүх өөрчлөлтүүд бүрэн арилж шар бием хөгжиж үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн байдалд орох тайван үе хэмээн 4 үе болгон хувааж үзсэн байна. Гэвч энэ ангилал нь зөвхөн үржлийн эрхтний дотоодод явагдах өөрчлөлтийг хэт анхаарч гадаад орчин, мэдрэл-дотоод шүүрлийн үйл ажиллагааг орхигдуулсан дутагдалтай тул  орчин үед хэрэглэгдэхгүй болсон.

   Үржлийн мөчлөгийн явцад үржлийн эрхтэнд явагддаг өөрчлөлтүүдийг гадаад орчин, мэдрэл-дотоод шүүрлийн үйл ажиллагаатай холбон судалсны үр дүнд 1953 онд А.П.Студенцов бэлгийн мөчлөгийн тухай өөрийн онолыг дэвшүүлсэн бөгөөд тэрээр үржлийн мөчлөг нь зөвхөн үржлийн эрхтэн тогтолцоогоор зогсохгүй бүх биемахбодийн үйл ажиллагаагаар илрэх сэрэл, саатал, тэнцвэрт үе гэсэн 3 үе шаттай мэдрэл, дотоод шүүрлийн гинжин рефлекс юм гэж тодорхойлсон байна.

Үржлийн мөчлөгийн сэрлийн шатанд салслалт, ерөнхий сэрэл, ороо, өндгөн эс гадагшлах зэрэг бэлгийн үйл ажиллагаа хурцаар илрэх бөгөөд энэ үед уутанцар эрчимтэй хөгжиж, үржлийн эрхтэн цусаар дүүрч, салст бүрхүүл зузааран бодисын солилцоо эрчимжинэ.

Үржлийн мөчлөгийн саатлын шатанд бэлгийн ерөнхий сэрэл суларч ороо шувтрах тийш хандаж ирэх учир хээлтэгч тэжээл, усандаа дуртай болж саам нэмэгдэж ирнэ. Үржлийн эрхтэн эргэн хэвийн байдалдаа орж, гадагшилсан өндгөн эсийн ором дээр шар бием үүснэ.

Үржлийн мөчлөгийн тэнцвэрт  шатанд бэлгийн сэрлийн шатны шинж тэмдэг бүрэн арилж мал амьтан тайвшран бодисын солилцоо хэвийн байдалдаа орно. Энэ үед өндгөвчинд уутанцар хөгжихгүй харин дараагийн орооны бэлтгэл үе явагдаж эхэлнэ гэж тэр үзсэн байна.

Үржлийн мөчлөгийг сэрлийн шатны 4 үзэгдлийн илрэх байдлаар бүрэн ба бүрэн бус үржлийн мөчлөг гэж ангилна. Дээрх 4 үзэгдлийн аль нэг нь илрэхгүй бол бүрэн бус мөчлөг гэх бөгөөд тухайлбал салслалт илрэхгүй бол салслалтгүй, сэрэл илрэхгүй бол урвалгүй, ороогүй бол ороогүйтэх, өндгөн эс гадагшлахгүй бол өндгөн эс гадагшлалтгүй гэж нэрлэнэ. Өндгөн эс гадагшлалтгүй болсон үед хээл авахгүй бөгөөд бусад тохиолдолд хээл авах боловч хээл хаях магадлал өндөр байна.

Хээлтэгч малыг зохистой хугацаанд хээлтүүлэгт оруулж чадвал сувайралтыг багасгахад зохих нэмэр болох бөгөөд үржлийн мөчлөг, орооны үргэлжлэх болон өндгөн эс гадагшлах хугацааг нарийн тогтоох нь чухал ач холбогдолтой юм. Кюпфер, Цитцшман /1940, 1977/ нарын судлаачид үнээний үржлийн мөчлөг дунджаар 21 хоног үргэлжилдэг гэж анх тогтоосон нь олон эрдэмтдийн судалгаатай дүйж байгаа юм.  В.С.Шипилов /1977/ өндгөн эс орооны дараа 10-15 цаг болоод гадагшилдаг гэж тогтоосон ба бусад судлаачид ч мөн ийм дүгнэлтэнд хүрчээ.

Хээлийн хөгжлийн үе: А.Шмидт хээлийн хөгжлийг 1. Хөврөлийн үе 2. Хээлийн угтвар үе 3. Хээлийн үе гэж үзсэн бол орчин үед эхийн хэвлий дахь хээлийн хөгжилтийг 1. Эвсэл эсийн үе 2. Хөврөлийн үе 3. Хээлийн үе гэж ангилна. Үхэрт 12 дахь хоног хүртэл эвсэл эсийн үе, 13-45 хоногт хөврөлийн үе, 46-аас төллөх үе хүртэл хээлийн үе гэж ангилна. /А.И.Сергиенко 1983/ Өндгөн эс дамжуулах хоолойд үр тогтсон эвсэл эс  8-16 бластомертэй байх үедээ буюу 66-72 цагийн дараа савны эвэрт орж ирдэг байна. Энэ нь морулын шатны эхэн юм. Эвсэл эс нь 16-32 бластомертэй байх үеийг эртний морул, 32-64 бластомертэй үеийг морула, 64-130 бластомертэй үеийг эртний бластоцист, 130-аас дээш бластомертэй болох үеийг тэлсэн бластоцист гэж нэрлэнэ. /Шипилов 1977/ Энэ үед эвсэл эс эрчимтэй хуваагдаж олшрох боловч хэмжээ нь томрохгүй, харин эзэлхүүн нь үхэрт 20%, хонинд 40%-иар багасдаг байна./А.П.Дыбан 1988/

Эвсэл эс, хөврөлийн үед хэд хэдэн эмзэг үе байдаг. Тухайлбал эвсэл эсийн хөгжлийн эхний 3-4 хоног, савны эвэрт сул орших 8-9 дэхь хоног, хөврөлийн 21-25 хоног, эхэс бэхлэгдэн тогтох хээлийн хөгжлийн сүүлийн 3 сар нь энэхүү эмзэг үе нь болно. /Мартыненко 1971/

Дээрхи хугацаанд эвсэл эс, хөврөлийн 30-40 хувь нь цуцрах магадлалтай бөгөөд ийнхүү хээл цуцрах нь арчилгаа, маллагаа, тэжээллэгийн дутагдал, дотоод шүүрлийн зохицуулалт алдагдсан, өвчилсөн зэрэгтэй холбоотой байх боловч нөгөө талаас энэ нь байгалийн шалгаралтай холбоотой гэж зарим эрдэмтэд /М.Висхоф/ тайлбарласан байдаг.

2.2 Дэлхийн мал амьтны хөврөлийн инженерчлэлийн түүх

Биотехнологийн үзлийг МЭӨ 5000 жилийн өмнө ХАА эрхлэгчид санамсаргүйгээр гаргасан юм. Тэд эрдэнэ-шиш зэрэг зарим төрлийн ургамлын нөхцлийг нь тохируулбал сайн ургадаг болохыг тодорхойлжээ.

Ойролцоогоор МЭӨ 1000 жилийн тэртээ малчид адуу илжиг хоёрыг эвцэлдүүлж луус гэдэг шинэ төрлийн амьтныг бий болгосон ба тэр нь адуу, илжигний аль алины давуу талыг өөртөө шингээж чадсан тэсвэр сайтай, сэргэлэн, урт настай гэдгээрээ алдаршсан байна. Гэтэл тэр үеийн малчид энэ бол түүхэнд хамгийн анхны генийн аргаар бүтээсэн амьтны төрөл гэдгийг ойлгоогүй билээ. 

XVII зууны үед физиологийн шинжлэх ухааны эрдэмтэд микроскопыг ашиглан эсийг олж харжээ. Амьтны хойч үр удмаа уламжлан үлдээдэг өндгөн эс /ovogen/, эр бэлгийн эс /sperm/ гэдгийг мэдсэний дараа амьтан бол үр тогтсон эвсэл эс /zigot/ -ээс үүсдэг гэдгийг мэджээ. Иймээс хөврөлийн өсөлт хөгжилтийг тусгайлан судалдаг салбар шинжлэх ухаан хөврөл судлал /Embriology/ бий болжээ.

1970-1980-аад онд Osker, Hertwig нар далайн зарааны өндгөн эсийн бөөм нь заавал үртэй /сперматозойдтой/ нийлээд сая үр тогтсон хөврөл болно гэжээ. Eduoacd Van Beden хүр хорхойн гамет үүсэхэд хоромсомын тоо хоёр дахин хасагдахыг илрүүлжээ. Үүнийг ХХ зууны эхээр миоз хуваагдал  гэж нэрлэв. Эдгээр нээлтүүд нь хөврөл судлалын ухааны онолын суурийг тавьж өгсөн юм.

Vicholas /1933/ хулганы өндөг дамжуулах хоолойноос авсан хөврөлийг шилжүүлэн суулгаад амжилт олов гэж мэдээлжээ. Hartman /1930.03.15/ анх удаа үхрийн хоёр эст хөврөлийг олборлож чадав гэж мэдээлсэн нь гэрийн тэжээвэр амьтны хөврөл шилжүүлэн суулгах ажлын эхлэл болов.

Warwick Bewy /1932/ анх удаа хонины хөврөлийг шилжүүлэн суулгаад амжилт олсон байна. Dr.Bny хөврөл шилжүүлэн суулгах дэлхийн нийгэмлэгийн анхны шагнал хүртжээ. Charles Jhibatt /1940/ дэлхийн 2-р дайны өмнө туулайн хөврөлийг гадна орчинд үр тогтоож хөврөлийн эхний шатан дахь өсөлт хөгжилтийг судалжээ. Энэ судалгаа нь гадна орчинд үр тогтоох ажлын хөгжилд ихээхэн түлхэц болсон байна.

ХХ зууны 40-өөд оны үед Америк, Англид голдуу үхрийн хөврөлийг шилжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байжээ. ЗХУ /хуучнаар/ ба Польш /1957/ хонины хөврөлийг шилжүүлэх судалгааг хийжээ. Жан Мин Жао /1948/ олон өндгөн эс ялгаруулах аргыг ашиглан 2 эм туулайнаас 88 эвсэл эс гарган авч 7 тээгчид суулгаснаар 76 бүжин авчээ.

Америкийн Eluwyn Willetl /1950/ дэлхийд анх удаа хөврөл шилжүүлэн суулгасан анхны тугалыг гарган авчээ. Briggs болон Ring нар морин мэлхийний хөврөлийн бөөмийг гаструлын шатанд салган авч морин мэлхийний өндгөн эсэд шилжүүлэн суулгаж амжилт олсон байна. Энэ нь бөөм шилжүүлэн суулгах ажлын эхлэл байв.

Английн эрдэмтэн Audrey Smith  /1952/ глицеринээр хөврөлийг гүн хөлдөөж хадгалах аргыг анх удаа санаачилжээ. Өнгөрсөн зууны 60-аад он хүртэл хөврөлийг ялган авах, шилжүүлэн суулгах ажил нь цөм мэс заслын аргаар гүйцэтгэгдэж байв. Гэтэл Mutter/1964/ болон Sugie/1965/ нар мэс заслын бус аргаар хөврөл шилжүүлэн суулгаад амжилт олсон тухай мэдээлжээ. 1970-аад оны эхээр үхэрт мэс заслын бус аргаар хөврөл шилжүүлэн суулгах ажлыг туршжээ.

Уйгагүй оролдсоны үр дүнд 1950 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ эрдэмтэн А.В.Квасницкий анхны хөврөлийн торойг, А.И.Лопырин, Н.В.Логинова нар анхны хөврөлийн хурга гаргажээ. Харин 1964 онд Английн Кембрижийн их сургуульд мэс заслын бус аргаар шилжүүлэн суулгасан анхны тугал гарган авсан боловч 1970-аад он хүртэл энэ арга төдийлөн хэрэглэгдэж байсангүй.

Харин 1972 онд мөнхүү сургуулийн эрдэмтэд үхрийн хөврөлийг мэс заслын бус аргаар шилжүүлэн суулгах хялбар, өндөр бүтээмжтэй арга боловсруулснаар энэ арга үйлдвэрлэлд нэвтрэх таатай боломж бүрдсэн байна. Энэ нь хөврөлийг мэс заслын бус аргаар шилжүүлэн суулгах талаар онолын судалгаа явуулж шилжүүлэн суулгалтын сөрөг үр дүнгийн шалтгаан тогтоох, хөврөлийг тээгч үнээнд шилжүүлэн суулгах ашигтай хувилбар боловсруулах боломж олгожээ.

Хөврөл шилжүүлэн суулгах ажил 1960-аад оны эцсээр АНУ, Австрали зэрэг орнуудад үйлдвэрлэл худалдааны сонирхол их татах болж 1976 онд хөврөл шилжүүлэн суулгах пүүс Хойт Америкт 20, Австралид 3, Шинэ Зеландид 6 ажиллаж байв. Зөвхөн АНУ 1980 онд 25 мянган хөврөлийн тугал гаргаж байсан бол 1985 онд 100 мянга болж байжээ. Канад улс 1973 онд анхны хөврөлийн гаралтай тугал авч байсан бол 1982 онд 2160 тугал авсан байна.  Европт хөврөл шилжүүлэн суулгах анхны төв 1974 онд Дани улсад байгуулагджээ. Энэ төвд 1980 онд мэс заслын бус аргаар шилжүүлэн суулгасан хөврөлийн хээл тогтолт 56 хувьд хүрсэн байна. Мөн 1981 онд тус төвд хөврөлийг мэс заслын аргаар хувааж ихэр тугал гаргасан байна. Эдүгээ дэлхийн хөврөлийн хээл тогтолт 60 хувьд хүрээд байна. 

Хөврөлийг микроскопын тусламжтайгаар хуваах арга нь хөврөлийн хүйс ялгах ажлын суурь болов. 1980-аад оны эхээр хөврөлийн хүйс ялгах арга гарч ирсэн боловч эдийн засгийн шалтаанаас болж үйлдвэрлэлд нэвтрээгүй байна.

Хэт богино долгионы аппарат /Эхо/ ашиглан эх малаас өндгөн эс олборлох аргыг Голланд улсад анх бий болгожээ. Gordon өндгөн эсийг өсгөх, үр тогтоох, хөврөлийг анхан шатандаа хэрхэн өсч байгаа бүхий л явцыг судлав. 1990-ээд он гэхэд гадаад орчинд үр тогтсон хөврөлийг үйлдвэрлэх нь энгийн үзэгдэл болж харин эрдэмтэд хромсомын Х,У-ийг салгаж хүйс залан жолоодох, хөврөл үйлдвэрлэх технологийг ихээхэн сонирхох болсон байна.

1974 онд хөврөл шилжүүлэн суулгах дэлхийн нийгэмлэг /IETS/ байгуулагдав. 2001 оны IETS-ийн хурлаар 500 гаруй асуудал хэлэлцсэний ихэнх нь ген шилжүүлэх,  клончлох, генийн илтгэх хэлбэр, гадаад орчинд үр тогтоох аргын тухай ярилцсанаас харахад хөврөл шилжүүлэх тухай асуудал үйлдвэрлэлд бүрэн нэвтэрснийг гэрчилж байна. Америкийн Еmbryotransfer-4 нийгэмлэгийн судалгаанаас үзэхэд 2000-2003 оны хооронд АНУ, Канад, Европын орнуудын донор малын тоо төдий л өөрчлөгдөөгүй ажээ.

1990 он гэхэд АНУ-ын хар тарлан үхрийн үржлийн сүргийн үнээний 27 хувь, бухны 44 хувь нь хөврөл шилжүүлэн суулгах замаар гаргаж авсан үхэр байв. 2001 оны байдлаар биологийн зүй тогтлоор хөгжсөн хөврөлөөс үйлдвэрлэсэн 529,0 мянга, гадна зохиомол орчинд үйлдвэрлэсэн 42 хөврөлийг шилжүүлэн суулгасан байна. Хөгжиж буй орнуудын хөврөл үйлдвэрлэлд гадаад оронд үйлдвэрлэсэн хөврөл 10 хувь эзэлж байна. Одоо жил бүр олон улсын худалдааны байгууллагаар дамжин 10000 хөврөл борлуулагдаж байна.

1956 онд АНУ-ын Колорадо мужийн “А and М” Их сургуулийн Douglass Horwy–гийн судалгааны баг хэт авиан оношлогооны төхөөрөмжийг үхрийн махны гарцыг тодорхойлох зорилгоор анх мал аж ахуйд ашиглаж туршсан бөгөөд энэ үйл явдлыг тухайн үед мал аж ахуйд хувьсгал гарлаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан бөгөөд 1960-аад он гэхэд гахай болон махны үхрийн аж ахуйнуудад махны гарц, өөхний зузааныг тодорхойлоход хэт авиан оношлогооны төхөөрөмжийг өргөн ашигладаг болсон байжээ.

Хэвлэл, мэдээллийн материалаас үзвэл Австрали болон Хятад улсад хөврөл шилжүүлэн суулгах ажиллагаанд  хэт авиан оношлогооны аппарат /Эхо/ ашиглаагүй үед хээл тогтолт нь 38,4-50,0 хувьтай байсан бол хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашигласнаар хөврөлийн хээл тогтолт нь 25,4-33,7-хувиар нэмэгдэж байжээ. /www.pudmedcentral.nih.gov.2005/

Өөр нэг эх сурвалжаас үзвэл хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашигласнаар хөврөлийн хээл тогтолт нь уламжлалт аргаар суулгасан хөврөлийн амилалтаас дунджаар 22,5 хувиар дээгүүр байна гэж мэдээлсэн байна./ www.interscience.wiley.com.2005/

2.3  Монгол улсад үхрийн хөврөл шилжүүлэн суулгах талаар явуулсан судалгааны ажлын тойм

Манай улс 1950-аад оноос зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж эхэлснээр биотехнологийн аргыг мал аж ахуйд хэрэглэх эхлэл тавигдсан гэж үзэж болно. Анх 1951 онд 9 үнээнд, 1952 онд 100 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж эхэлснээс хойш зохиомол хээлтүүлгийг өргөн хэрэглэх болсон. 1980 онд Монгол улсын хэмжээнд нийт үнээний 4,5 хувийг зохиомлоор хээлтүүлж байжээ.

          Мөн  манай улсад зохиомол хээлтүүлэг хийх болон хөврөл шилжүүлэн суулгах зорилгоор үнээний ороог жигдрүүлэх туршилт судалгааны ажил багагүй хийгдсан байна. Тухайлбал: Саалийн механикжсан фермийн үнээнд хөврөл шилжүүлэн суулгах туршлага, судалгааны хүрээнд простагландиныг                        /просолвин, пронилен, эструмат гм/ хэрэглэж байран маллагааны нөхцөлд 61,0-72,5%, бэлчээрийн маллагааны нөхцөлд 61,2-81,4% хүртэл ороог нь жигдрүүлж байжээ. /П.Галрагчаа, Ц.Булгаа 1995/

Үнээний ороог жигдрүүлэхэд простагландин дааврыг дангаар нь буюу А, Д, Е витаминтай хослон савны дотуур хэрэглэх нь илүү үр дүнд хүрдэг болохыг тогтоосон байна. /Ц.Булгаа 1996/

           Хот орчмын фермийн аж ахуйн нөхцөлд бэлчээрийн ба байран маллагааны нөхцөлд ОХУ-д үйлдвэрлэсэн простагландиныг үнээний ороог идэвхжүүлэх зорилгоор туршиж 60,8 хувийн үр дүнтэй болохыг тогтоожээ. /М.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэцэцэг 2005/

          Махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхэрт СИДР + лютейлиз /простагландин F-2α/ хувилбараар ороо жигдрүүлэхэд 10-24 цагт 90 хувийн ороо илэрч байсан бөгөөд харин дээрхи хувилбарыг сүүний чиглэлийн үнээн дээр өвлийн  улиралд туршиж үзэхэд 18-26 цагийн хооронд 78,5 хувьд ороо илрэв гэжээ. /Т.Балдан, П.Чимгээ 2005/

Харин үхэрт хөврөл шилжүүлэн суулгах ажил анх хар тарлан үүлдрийн үнээн дээр /П.Галрагчаа нар 1985/ хийгдэж анхны хөврөлийн тугал гарган авч байжээ.

Донор үнээнээс хөврөлийг мэс заслын бус аргаар зайлж авахад “Лампетер”, “Нойштат-Айш” хийцийн хоёр сувагтай резинэн катетер хэрэглэх нь ажиллагаанд хялбар, практикт хөврөлийн 55,7-60,0 хувийг зайлж авч байна. Донор үнээг хээлтүүлсний дараа 6-8 дахь хоногт хөврөлийг авахад хэлбэр зүйн бүтцээр хөгжлийн морула үед 55,2, бластоцист 20,6 хувь тохиолдож, шилжүүлэн суулгахад тохиромжтой онц /Code-1/, сайн /Code-2/ үнэлгээтэй нь зайлж авсан хөврөлийн 87,0 хувьд хүрч байна. /П.Галрагчаа нар 1993/

П.Галрагчаа нарын судалгааны дүнгээс харахад хар тарлан үүлдрийн донор үнээнээс мэс заслын бус аргаар зайлж авсан хөврөлийг халуунаар нь шилжүүлэн суулгахад хөврөлийн амилалт дунджаар 47.9 хувь, дээд үзүүлэлт нь 56.7 хувьд хүрсэн байна. Онц /Code-1/, сайн /Code-2/ үнэлгээтэй хөврөл суулгасан тээгчийн хээл авалт дээгүүр үзүүлэлттэй байжээ. /1993/

Мөн Ц.Булгаа нарын  1987-1992 онд явуулсан судалгааны дүнгээс үзвэл байран маллагаатай саалийн үнээнд хөврөлийг мэс заслын бус аргаар, хөгжлийн морула, бластоцистийн үед байгаа хэвийн морфологитой хөврөлийг шилжүүлэн суулгахад хээл тогтолт нь 47.8 хувь болсон байна.

Шилжүүлэн суулгасан хөврөлийн амилалтын хувь дээшлэхэд тээгч үнээний үржихүйн эрхтний ажиллагаа болон тарга хүч хэвийн, донор үнээний орооны үетэй хугацаагаар ижил байх, шилжүүлэх хөврөл нь чанарын үзүүлэлт сайтай тохиолдолд 62,5 хувьд хүрсэн байна. /Ц.Булгаа 1996/

 Мөн Солонгосын нутгийн үүлдрийн үхрийн гүн хөлдөөж хадгалсан хөврөл гадаадаас авчирч саалийн үнээнд шилжүүлэн суулгах ажил хийгдсэн. /М.Даваа, С.Ганбат, А.Магаш, Л.Батсуурь 2000/.

Харин манай оронд махны чиглэлийн үхрийн хөврөл шилжүүлэн суулгах ажил нэлээд хожуу эхэлж байна. 2007 оноос судлаачид нутгийн Монгол үхэрт махны чиглэлийн үхрийн ичмэл хөврөл шилжүүлэн суулгах туршилт судалгааны ажлыг эрчимтэйгээр явуулсаар байна.

2007 онд МААЭШХүрээлэнгийн Д.Зоригтбаатар нарын судлаачид Монгол 22 үнээнд махны чиглэлийн үхрийн ичмэл хөврөл шилжүүлэн суулгаж 6 цэвэр Хар-Ангус үүлдрийн тугал авсан нь хөврөлийн амилалт 27.2 хувьтай байгаа юм.

2008 онд ХААИС-ийн багш Т.Балдан болон бусад судлаачид махны чиглэлийн үхрийн гүн хөлдөөсөн хөврөлийг Канад улсаас оруулж ирэн 52 үнээнд суулгасан байна.

Харин манай оронд хэт авиан оношлогооны төхөөрөмж /Ultrasonography/ ашиглан  өндгөн эс олборлох, хөврөл шилжүүлэн суулгах, эх малын хээл тодорхойлох, гинекологийн үзлэг, шинжилгээ хйих зэрэг судалгааны ажил өдий хүртэл огт хийгдээгүй шинэлэг ажил хэвээр байсаар байна.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АРГА ЗҮЙ

3.1 Тээгч үнээ сонголт

Хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнд шууд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь тээгч үнээг зөв сонгох явдал юм. Бид хөврөл шилжүүлэн суулгахаар Хэнтий аймгийн Дадал суманд Монгол, Симменталь 60, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Монгол 21, Зүүнбүрэн суманд Сэлэнгэ үүлдрийн 30 нийт 111 үнээ сонгон авав.

Тээгч үнээг доорхи үзүүлэлтээр сонгон авав.

Үүнд:

1.          Тээгч нь нөхөн үржихүйн эд эрхтний өвчин эмгэггүй, эрүүл, дундаас дээш тарга хүчтэй

2.          2-3 тугалласан, бие цогцос, галбирын ямар нэгэн согоггүй

3.          Хээл хэвийн тээх чадвартай, сувайрч байгаагүй, ялангуяа сүүлчийн төллөлтийн үед төллөлтийн хүндрэл гараагүй

4.          Дэлэн хөх хэвийн хөгжилтөй, үржлийн эрхтний ямар нэг эмгэггүй

5.          Үржлийн мөчлөг нь хэвийн, орооны үргэлжлэх хугацаа хэт богино, хэт урт биш

Бидний сонгож авсан үнээнүүд нь дээрх нөхцлүүдийг бүрэн хангасан байсан бөгөөд Сэлэнгэ аймагт сонгон авсан үнээнүүд нь анх сонгон авахдаа олон үнээнээс маш сайн шилэлт хийсэн байсан учир бүгд хөврөл шилжүүлэн суулгах үнээнд тэнцсэн. Харин  Хэнтий аймгийн Дадал сумаас сонгон авсан Монгол, Симменталь үүлдрийн 60 үнээний тарга хүч хангалтгүй байсан тул 30 хоногийн турш маллагааг нь сайжруулан оторлон таргалуулав. Дээрхи 60 тээгч үнээг бүгдийг нь хэт авиан оношлогооны төхөөрөмжийн үзлэгт хамруулан үржлийн эмгэг болон хээлтэй эсэхийг шалгасан.

Хэнтий аймгийн дадал суманд хийгдэх ажил нь 2008.VII.07-нд эхлэх ёстой байсан боловч гадаадын мэргэжилтний ирэх хугацаа хойшлон 2008.IХ.01-нд судалгааны ажил эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 60 үнээнээс 44-нь буханд гарсан тул хээлгүй 16 үнээ үлдсэн байв.

 


3.2 Хөврөл шилжүүлэн суулгахад тээгчээр ашигласан үүлдрүүд

Бидний сонгож авсан тээгч үүлдрүүд нь тухайн бүс нутагт дасан зохицсон Монгол, Сэлэнгэ, Симменталь үүлдрийн үхэр байв.

3.2.1 Монгол үүлдрийн үхэр /зураг-1/

Төв азийн эрс тэрс уур амьсгалтай байгалийн хатуу ширүүн нөлөөний дор бий болсон нутгийн үүлдрийн нэг. Монгол үхэр нь мах-сүүний ашиг шимтэй биеэр жижиг боловч гадаад орчны өвөрмөц нөхцөлд тэсвэр сайтай. Тугалын төрөх үеийн амьдын жин 17,5-18,7 кг байдаг. Саалийн хугацаанд 4.36 хувийн тослогтой 300-450 л таваарын сүү шим өгдөг. Монгол үхрийн гол онцлог нь зун, намрын улиралд бэлчээрээр таргалах чадвар сайтай, нас гүйцсэн үхэр зун, намрын улиралд хаврын жингээ 40-45 хувь, өсвөр үхэр 60-80 хувь хүртэл нэмэгдүүлж чаддаг. 1990 онд үүлдрээр батлагдсан.

3.2.2 Сэлэнгэ үүлдэр /зураг-2/

Сэлэнгэ үүлдрийн үхэр нь бие цогцос, галбир, ашиг шимээрээ махны чиглэлийн төрөлжсөн үүлдрийн хэв шинжийг сайн хадгалсан, бэлчээр ашиглах чадвар сайтай, харьцангуй том биетэй, жин ихтэй, чийрэг бие цогцостой. Зоо нуруу тэгш, шулуун, цээж гүн, өргөн, мах булчин сайн хөгжсөн, хөл мөч жигд гишгэлттэй. Гол төлөв улаан хүрэн зүстэй, цагаан толгойтой, дөрвөн мөч, өвчүү, сүүлний үзүүр цагаан байна. Амьдын жин болон ширний хэмжээгээр Монгол үхрээс 30 хувь илүү байна.

Тугалын төрөх үеийн амьдын жин 25 кг, нас гүйцсэн үнээ 430-530 кг, үржлийн бух 556-669 кг байна. 1984 онд үүлдрээр батлагдсан.


3.2.3 Симменталь үүлдэр /зураг-3/

simmentgl cow.JPGҮндсэн зүс нь шар, шар тарлан, улаан тарлан, цагаан толгойтой улаан зүс голлоно. Бие томтой, биеийн хэсгүүд жигд хөгжсөн, чийрэг ястай, толгой том бус, цээж гүнзгий, нуруу өргөн, булчин сайн хөгжсөн, дэлэнгийн эзэлхүүн их, хөх том байдаг. Тугалын төрөх үеийн жин 36-45 кг, үнээний амьдын жин 550-620 кг, бухны амьдын жин 850-1000 кг, саалийн хугацаанд 3.7-4.0 хувийн тослогтой 3500-4100 кг сүү өгнө.

   

3.3 Донороор ашигласан үүлдрүүд

Бидний сонгосон донор үүлдрүүд нь дэлхийн махны үхрийн хөгжлийг тодорхойлогч гол үүлдрүүд бөгөөд өмнө нь манай улсад цэврээр нь болон эрлийзжүүлэн өсгөж байсан, манай орны эрс тэрс уур амьсгалд дасан зохицох чадвартай үүлдрүүд юм.

 

3.3.1 Пьемонт үүлдэр /зураг-4/

Зебу үхриийг Итали улсын пьемонтын бүс нутаг дахь нутгийн үхэртэй гибриджүүлэн гаргаж авсан тухай мэдээлэл байдаг. Мах-сүү-ажлын гурвалсан ашиг шимээр үржүүлдэг.

Бүдэг шаргалдуу буюу цагаан зүстэй, сэрвээ, хүзүү орчим бараандуу үсэн бүрхүүлтэй, хамрын толио хар байна. Тугал нь улаан ягаавтар зүстэй гарч аажимдаа цагаан болно.

Нас гүйцсэн үнээний сэрвээний өндөр 135 см, амьдын жин 550-600 кг, 3.8-4.0 хувийн тослогтой 1800-2000 кг сүү өгнө. Үржлийн бух дээрх дарааллаар 140 см, 750-800 кг байна.

Эхийн хэвлийд байгаа хөврөл сүүлийн саруудад эрчимтэй өсч, ялангуяа гуя-хонгоны булчин хэт хөгжсөнөөс болж үнээ хүндрэлтэй төрдөг үзэгдэл нилээд тохиолдох бөгөөд үүнийг удамшлийн гаралтай допелендеризм хэмээх гаж үзэгдэл гэдэг. Ийм тугалыг гардаж буюу мэс заслын аргаар авах нь олонтой тохиолддог бөгөөд гаж хөгжилтөй өсвөр үхэр нь махны зах зээлд эрэлт ихтэй байдаг.

3.3.2 Герефорд үүлдэр /зураг-5/

Дэлхийд хамгийн их тархсан үүлдэр бөгөөд олон зууны турш махны үхрийн хөгжлийг тодорхойлж иржээ. Герефорд үүлдэр нь бэлчээр ашиглах чадвар сайтай, байран тэжээллэгийн нөхцөл бага шаарддаг, чийрэг бие цогцостой, галбир сайтай, махлаг шинж онцгой тодорсон, дэлхийн махны чиглэлийн үхрийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч гол гурван /герефорд, абердин ангус, шортгорн/ үүлдрийн нэг юм. 

Тугалын төрөх үеийн амьдын жин 28-34 кг, 18 сартай нэмрийн гунж 400-450 кг, нас гүйцсэн үнээ 500-580 кг бөгөөд дээд үзүүлэлт нь 720 кг, үржлийн бухны амьдын жин 800-900 кг, дээд үзүүлэлт нь 1100 кг хүрнэ. Хоногийн нэмэгдэл жин 1000-1100 грамм хүрнэ. Үнээ нь 3.9-4.0 хувийн тослогтой 1200-1800 кг сүү өгнө.

3.3.3 Улаан ангус үүлдэр /зураг-6/

АНУ-д абердин ангус үүлдрийг нутагшуулж эхэлсэн үеэс тус улсын фермүүдийн дунд улаан зүстэй ангус үхрийг үржүүлэх сонирхол бий болжээ.

Улаан ангус үүлдрийн биологи-селекцийн гол онцлог:

Ø  Дэлхий дээр үржүүлж буй үхрийн үүлдрүүдийн дотор улаан зүс хамгийн түгээмэл байдаг.

Ø  Хар зүстэй үхэртэй нийлүүлэхэд улаан зүс нь улаан хүрэн, улаан буурал болж зүсний хувьд ноёлогдогч чанараа саармагжуулан хадгалдаг.

Ø  Халуун, хуурай цаг уурын нөхцөлд улаан зүс нь улаан хүрэн болж арьсны пигментийн өвөрмөц урвал үзүүлдэг.

Ø  Дэлэн үсэрхэг учир наранд түлэгддэггүй.

Ø  Махны чиглэлийн ихэнх үүлдрүүдэд тохиолддог нүдний өмөн үү өвчинд нэрвэгддэггүй.

Ø  Галбир, бие цогцосын хувьд хар ангусаас онцын ялгаа байхгүй.

Ø  Халуун, хуурай нөхцөлд амьдрах чадвараар хар ангусаас давуу.

Улаан-Ангус үүлдрийн тугалын төрөх үеийн жин дунджаар 28-32 кг, эхээс ялгах үеийн жин 240-260 кг, 12 сарын настайдаа 380-420 кг хүрдэг. Нас гүйцсэн үнээний дундаж жин 550-650 кг, бухных 850-1100 кг байна. Өсвөр үхэр бордлого авах чадвар сайтай, хоногийн нэмэгдэл жин 950-1300 гр, нядлагын гарц 60-65 хувь хүрдэг.

     

3.4 Тээгч үнээний тэжээллэг, арчилгаа маллагааг сайжруулах

Тээгч үнээнүүдийг 5-6 дугаар сард сонгон авч суурь зохион байгуулалт хийсэн бөгөөд бэлчээрийн соргогийг дагуулан хээлтүүлэгчээс тусад нь хариулж байв. Хэнтий аймгийн Дадал сумын Монгол, Симменталь үүлдрийн 60 үнээний тарга хүчийг нэмэгдүүлэх, паразит шимэгчдийг устгах зорилгоор 14 хоногийн давтамжтай 2 удаа ивомек тариа хийсэн. Мөн амьдын жингийн 50 кг тутамд 1 гр-аар тооцож А, Д, Е витамины комплексийг нэг удаа тарив.  Хөврөл шилжүүлэн суулгах ажил эхлэх хүртлэх хугацаанд тээгч үнээнүүдийн тарга хүч хэвийн хэмжээнд хүрч үржлийн мөчлөгийн давтамж нь тогтвортой илэрч байв.

 

3.5 Судалгаа явуулсан газар, хугацаа

Туршилт судалгааны ажлыг Хэнтий аймгийн Дадал суманд байрлах “Хангай” ХХК, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Ургац-Хүдэр” ХХК, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин Хур” ХХК-ны үхэр сүрэгт тус тус явуулав. /зураг-7/ Бидний сонгож авсан нутаг нь ойт хээрийн бүсэд хамрагдах бөгөөд махны үхэр үржүүлэхэд тохиромжтой бүс нутаг юм.

Судалгаа явуулсан хугацаа

Ø  2008 оны V сарын 15-наас VI-р сарын 01 нд тээгч сонгов.

Ø  2008.VII.01-VII.25 “Ургац-Хүдэр” ХХК ны үнээнд хөврөл шилжүүлэн суулгав.

Ø  2008.VII.01-VII.25 “Ургац-Хүдэр” ХХК ны үнээнд зохиомол хээлтүүлэг хийв.

Ø  2008.VII.30-VIII.5 Арвин Хур” ХХК ны үнээнд хөврөл шилжүүлэн суулгав.

Ø  2008.IХ.01-IХ.22 “Хангай” ХХК ны үнээнд хөврөл шилжүүлэн суулгав.

Ø  2008.Х.20-Х.25 “Ургац-Хүдэр” ХХК ны үнээнд хээлийн шалгалт хийв.

Ø  2008.ХI.20-ХI.25 Арвин Хур” ХХК ны үнээнд хээлийн шалгалт хийв.

Ø  2008.ХII.20-ХII.25 “Хангай” ХХК ны үнээнд хээлийн шалгалт хийв.

manlai_hevleh

 

Зураг-7. Судалгаа явуулсан газар


3.6 Туршилтанд хэрэглэсэн эм урвалж, багаж хэрэгсэл /зураг 16-20/

Туршилтанд АНУ, БНХАУ, Канад улсад ашиглагдаж байгаа эм урвалж болон багаж хэрэгслүүдийг ашиглав. /хүснэгт-1/

1-р хүснэгт. Туршилтанд хэрэглэсэн эм урвалж, багаж хэрэгсэл

Туршилтанд хэрэглэсэн эм урвалж

Туршилтанд хэрэглэсэн багаж хэрэгсэл

1

Малын дотор, гадар паразит устгах ивомек тарилга

Хэт авиан оношлогооны төхөөрөмж

2

А, Д, Е Витамины комплекс

Дьюарын сав

3

Ороо жигдрүүлэгч сидр буюу ерөндөг /АНУ/

Үрлэгч гуурс /хөврөлийн/

4

Гонадотропин ялгаруулах даавар /GnRH, АНУ/

Нэг удаагийн бүрхүүл гуурс / хөврөлийн /

5

Простагландин F-2α /АНУ/

Үрлэгч гуурс /Зохиомол хээлтүүлгийн/

6

Простагландин F-2α /Канад/

Нэг удаагийн бүрхүүл гуурс /Зохиомол хээлтүүлгийн/

7

Простагландин F-2α /Хятад/

Нэг удаагийн тариур

8

Ууцны нам мэдээ алдуулагч /2% Lydocain.АНУ/

Хайч, чимхүүр

9

Ууцны нам мэдээ алдуулагч /Хятад/

Хөврөл, үр гэсгээгч танк

10

Ууцны гүн мэдээ алдуулагч /Vedco.АНУ/

Термометр

11

Савны үрэвсэл бууруулагч тариа /Flunazine.АНУ/

Секунд заагч цаг

12

Цэвэр ус

Ээмэглэгч бахь, ээмэг

13

Ариутгагч шингэн

Сидр тавигч буу /gun/

14

Шингэрүүлсэн хийн түлш

Тампон/хөвөн/

15

Шингэн азот

Зохиомол хээлтүүлгийн бээлий

16

 

Ус халаах хийн плитка

17

 

Цахилгаан үүсгүүр

18

 

Ороо илрүүлэгч /Sticker/

19

 

Үнээ тэмдэглэх тосон харандаа

20

 

Нэг удаагийн хэрэглээний цаас

 


3.7  Тээгч үнээний ороо жигдрүүлэлт

Тээгч үнээний ороог жигдрүүлэхэд ороо жигдрүүлэх 3 төрлийн дааврын бэлдмэл  ашиглав. Үүнд:

Ø  I хувилбар. БНХАУ-ын простагландин F-2α бэлдмэлийг дангаар хэрэглэх

Ø  II хувилбар. Канадын простагландин F-2α бэлдмэлийг дангаар хэрэглэх

Ø  III хувилбар. Прогестрон шингээсэн ерөндөг /СIDR/ + GnRH + PGF-2α бэлдмэлүүдийн хослолыг хэрэглэх

 

3.8 Тээгч үнээнд хөврөл шилжүүлэн суулгасан арга зүй

Хөврөлийг шилжүүлэн суулгахдаа тээгчийн өндгөвчин дээрх шар биемийн хөгжлтийг уламжлалт аргаар буюу гараар болон хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр тодорхойлон хөврөлийг шилжүүлэн суулгав. Хөврөл шилжүүлэн суулгах ажиллагаа нь маш нарийн бөгөөд дараах дарааллаар хийж гүйцэтгэв. Үүнд:

Ø  Хөврөлийг үнэлэх

Ø  Хөврөлийг гэсгээх

Ø  Үрлэгч гуурсыг цэнэглэх

Ø  Тээгч үнээг үзлэгт хамруулж шар биемийн хөгжилтийг тодорхойлох. /уламжлалт аргаар болон хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр/

Ø  Нугасны нам мэдээ алдуулалт хийх

Ø  Үтрээний үдээвчийг цэвэрлэх

Ø  Хөврөлийг шилжүүлэн суулгах

            Хөврөлийг үнэлэхдээ хөврөлд морфологийн болон чанарын гэсэн хоёр үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг  IETS (International Embroy Transfer Society)- Олон Улсын Хөврөл Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгээс гаргадаг бөгөөд хөврөлийн тухай мэдээлэл нь хөврөлийн сертификат дээр тэмдэглэгдсэн байлаа. Морфологийн үнэлгээгээр хөврөлийн хөгжлийн үе шатыг тодорхойлох бөгөөд 9 үе болгон ангилсан байдаг. /хүснэгт-2/ Эдгээр үе шатаас 4,5,6-р үе шат буюу морула, эртний бластоцист, бластоцистын үе шатанд нь бэлтгэгдсэн хөврөл нь сайнд тооцогдоно. /зураг-9/

2-р хүснэгт. Хөврөлийн хөгжлийн үе шат

Хөврөлийн хөгжлийн үе шат

Үр тогтсоны дараах хоног

үнээ

гүү

хонь

ямаа

1 бластомåртэй

0-1

0-1

0-1

0-1

2 бластомåртэй

0-2

0-2

0-1

0-1

3 бластомåртэй

1-2

1-2

1-2

1-2

4 бластомåртэй

2-4

2-3

2-3

2-3

Эртний морула

3-5

2-4

2-4

2-4

Морула

4-6

4-5

4-5

4-5

Эртний бластоцит

6-7

5-6

5-6

5-6

Бластоцит

6-8

6-7

6-7

6-7

Тэлсэн бластоцит

7-9

7-8

7-8

7-8

Хагарсан бластоцит

8-10

8-9

8-9

8-9

 

үр тогтсон өндгөн эс 4 эстэй хөврөл IVF eight cell embryo picture

Үр тогтсон өндгөн эс.        4 эстэй хөврөл               8 эстэй хөврөл

IVF Early Blastocyst Picture Stage 2 IVF Early IVF Early Blastocyst Picture Stage 3 IVF Early Blastocyst Picture Stage 4

Эртний бластоцист        Бластоцист                Тэлсэн бластоцист

Хөврөлийн хөгжлийн үе шат /зураг-9/


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

4.1 Ороо жигдрүүлэлтийн үр дүн

Тээгч үнээний ороог жигдрүүлэх гурван хувилбарыг туриж үзэв. Үүнд нэг хоёрдугаар хувилбар буюу Хятадын болон Канадын Простагландин F-2α бэлдмэлүүдийг өгзөгний булчинд үржлийн мөчлөг харгалзахгүйгээр нэг удаа     6 мл–ээр тарисан бөгөөд энэ тохиолдолд 24-72 цагийн дотор 40-61,9 хувьд ороо илэрч байв. /хүснэгт-3/ Простагландин F-2α бэлдмэлээр дааврын боловсруулалт хийсэн аргыг 17-р зургаар харуулав.

Зураг-17. PGF-2α бэлдмэлээр дааврын боловсруулалт хийсэн арга

Гуравдугаар хувилбар буюу Прогестрон шингээсэн ерөндөг /СIDR/ + Гонадотропин /GnRH/ + простагландин F-2α /PGF-2α/ бэлдмэлүүдийн хослолоор дааврын боловсруулалт хийхдээ  эхлээд СIDR-ийг үтрээнд суулгаад GnRH бэлдмэлийг 2 мл-ээр хонгоны булчинд тарьж, 5 хоногийн дараа СIDR-ийг үтрээнээс авч PGF-2α бэлдмэлийг өгзөгний булчинд өглөө, орой тус бүр нэг удаа 2 мл-ээр, үүнээс 2 хоногийн дараа  GnRH бэлдмэлийг нэг удаа 2 мл-ээр хонгоны булчинд тарив. Энэ аргаар ороог жигдрүүлэхэд 24-48 цагийн дотор 87,5 хувьд ороо илэрч байв. /Хүснэгт-3/

Гуравдугаар хувилбараар ороог жигдрүүлсэн бүх үнээний амьдын жингийн 50 кг тутамд 1 гр-аар тооцон А, Д, Е витамины комплексийг нэг удаа тарисан болно. Гуравдугаар хувилбараар дааврын боловсруулалт хийсэн аргыг 18-р зургаар харуулав.

Дааврын боловсруулалт хийсэн бүх үнээнд ороо илрүүлэгч ашигласан. Мөн  боловсруулалт хийснээс хойш ороо илрэх зохистой хугацааны турш 24-96 цагийн хооронд орооны байдлыг ажиглаж орооны илрэлтэд тэмдэглэл хөтлөв. 

 

Зураг-18. СIDR+GnRH+PGF-2α бэлдмэлүүдийн хослолоор дааврын боловсруулалт хийсэн арга

Ороо орсон үнээнд дараах шинж тэмдгүүд ажиглагдав. Үүнд:

·         Тэжээлд дургүй болж хөдөлгөөний идэвхи мэдэгдэхүйц нэмэгдэж тайван бус болох

·         Сүү шим багасах

·         Салс ялгарснаас сүүл болон хоёр өгзөг нь салсаар бохирдох

·         Ороо илрүүлэгч ашигласан тохиолдолд ороо илрүүлэгчийн өнгө хувирах

·         Орооны эхэн үед өөр бусад үнээг дагах, харайх

·         Орооны оргил үед бусад үнээг өөр дээрээ хөдөлгөөнгүй харайлгах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байсан бөгөөд 8-р зургаар үзүүлэв.

PICT0046.JPGPICT0058.JPGPICT0056.JPG

           

Зураг-8 ороо илэрсэн ¿íýýíä îðîî èëð¿¿ëýã÷ àøèãëàñàí байдал

Бид судалгааны ажлын арга зүйн дагуу дааврын бэлдмэлийн зохих тунгаар нь боловсруулалт хийж 67 үнээний ороог идэвхижүүлэв. Ороо жигдрүүлсэн туршлагын дүнг 3-р хүснэгтээр үзүүлэв.

3-р хүснэгт Дааврын бэлдмэлүүдийн үйлчлэлийг харьцуулан судалсан дүн

Хувилбар  1.

 Үхрийн ороог  БНХАУ-ын PG F-2α бэлдмэлээр жигдрүүлж туршсан дүн

Туршлагад хамрагдсан үнээ

үүнээс

Ороо орсон

Ороо илрээгүй

Тоо

21

13

8

хувь

100

61.9

38.1

Хувилбар 2.

Үхрийн ороог  Канадын PG F-2α бэлдмэлээр жигдрүүлж туршсан дүн

Туршлагад хамрагдсан үнээ

үүнээс

Ороо орсон

Ороо илрээгүй

Тоо

30

12

18

хувь

100

40

60

Хувилбар 3.

Үхрийн ороог  CIDR+GnRH+PGF-2α бэлдмэлүүдийн хослолоор жигдрүүлж туршсан дүн

Туршлагад хамрагдсан үнээ

үүнээс

Ороо орсон

Ороо илрээгүй

Тоо

16

14

2

хувь

100

87.5

12.5

Нийт

Туршлагад хамрагдсан үнээ

үүнээс

Ороо орсон

Ороо илрээгүй

Тоо

67

39

28

хувь

100

58.2

41.8

           

Хүснэгтээс үзэхэд арчилгаа маллагааны сайн нөхцөлд алч төрлийн бэлдмэлээр ороог жигдрүүлэх боломжтой байна. Судалгаанд сонгож авсан бүх үнээ нь тэжээллэг, арчилгаа маллагааны ижил нөхцөлд байсан. Харин гуравдугаар бүлгийн бүх үхрийг А, Д, Е витамины комплексоор нэг удаа тарьсан нь ороо жигдүүлэлтэд эерэгээр нөлөөлж энэ бүлгийн үнээний ороо жигдрэлт бусад хэсгээсээ 45.7-23.8 хувиар илүү буюу 85.7 хувьтай байв.

А аминдэм дутагдснаас савны салст бүрхүүл хуурах, эвэрших үйл явагдаж өндгөн эс гадагшлалтгүй үржлийн бүрэн бус мөчлөг илэрдэг бол Е аминдэм дутагдахад цусны уургийн концетраци бууран үрийн шингэн дахь нуклейн хүчлийн агууламж эрс багасдаг. Харин Д аминдэм дутагдахад кальци-фосфорын солилцоо хямран төллөсний дараах савны хэвшигнэлт удааширч бүрэн бус үржлийн мөчлөг илрэх ба хээл авалт багасах зэрэг сөрөг нөлөөтөй байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Бид дээрх аминдэмийг гаднаас нэмж олгосноор ороо илрэлт болон хээл авалтад сайнаар нөлөөлсөн гэж үзэж байна. Ороо жигдрүүлэлтийн үр дүнг дараах 19-р зургаар дүрслэн үзүүлэв.

 

       Зураг-19 Тээгч үнээний ороо жигдрүүлэлтийн дүн

            Графикаас харахад нэг болон хоёрдугаар бүлгийн үхрийн ороо илрэлт 24-72 цагаар үргэлжилж ороо жигдрэлт нэлээд сунжирч байв. Харин гуравдугаар бүлгийн үнээний ороо 24-48 цагийн хооронд илэрч ороо жигдрэлт илүү байв.

Мөн дааврын боловсруулалт хийсэн 1 ба 2–р хувилбарууд нь дан простагландины төрлийн бэлдмэл бөгөөд энэ төрлийн бэлдмэл нь үржлийн мөчлөгийн 1-5 болон 18-аас дээш хоногт буюу уутанцрын хөгжлийн үед үйлчилдэггүй тул 60-38,1 хувьд ороо илэрсэнгүй. Харин уг бэлдмэлийг прогестрон агуулсан ерөндөг /CIDR/ болон гонадотропин ялгаруулах даавар /GnRH/-тэй хослуулан ашигласан 3-р хувилбар нь ороо илрэлт болон жигдрэлтээр илүү байв. Үүнээс үзэхэд даавар болон даавар төст бодисыг дангаар нь биш хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй болох нь харагдаж байна.

4.2 Хөврөл шилжүүлэн суулгасан ажлын үр дүн

Хөврөл шилжүүлэн суулгах ажиллагаа нь маш нарийн бөгөөд тодорхой дэс дарааллын дагуу явагдна. Үүнд:

  1. Хөврөлä үнэлгээ õèéõ:Бидний ашигласан хөврөл нь Олон Улсын Хөврөл Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгээс  гаргасан үнэлгээгээр 7 хоногийн настай буюу хөгжлийн бластоцитийн үед байгаа Code-1 буюу хамгийн сайн чанарын хөврөл байлаа. Code-1 зэргийн хөврөлийг олон улсын худалдаанд ашиглахыг зөвшөөрдөг, хамгийн сайн чанарын хөврөл учраас бид хадгалалтын үед технологийн горимын дагуу хадгалагдсан хоёр хөврөлийг үнэлэсний дараа бусад хөврөлийг шууд гэсгээж суулгав.

2.    Бэлтгэл ажил: Хөврөл шилжүүлэн суулгах шприц катетер болон нэг удаагийн бүрхүүл гуурс нь 0.5 см голчтой 53.5 см урт бөгөөд үзүүр нь гөлгөр төмөр хошуутай, төмөр хошуу нь хоёр талдаа нүхтэй байв. Үзүүр нь гөлгөр байгаа нь савны эврийн 1/3 хэсэгт хүртэл гуурсыг гүнзгий явуулахад савны ханны салст бүрхүүлийг гэмтээхээс хамгаална.

  1. Хөврөлийн гэсгээх: Гүн хөлдөөсөн хөврөлийг шилжүүлэн суулгахын өмнөх гэсгээх ажиллагаа 2 янз байх бөгөөд энэ нь хөлдөөсөн технологоосоо шалтгаалдаг.

Бидний ашигласан хөврөл нь “Этилен гликоль”-ын уусмалд хөлдөөсөн хөврөл байсан учир гэсгээх болон өсгөвөрлөх уусмалд зайлах шаардлагагүй, гуурсанд хөлдөөсөн үрийн адил +370С-ийн усан ваннад хийж 1 мин байлган гэсгээв. Усан ваннанд хийхийн өмнө дьюарын савнаас гаргаж ирмэгц агаарт 10 сек орчим барьж гэсгээсний дараа цэвэр хөвөн даавуугаар сайтар арчиж хэрэглэхэд бэлэн болгосон.

4-р хүснэгт Хөврөл гэсгээх технологийн дараалал

 “Этилен гликол”-ын уусмалд хөлдөөсөн хөврөл

1.    Шингэн азотоос хөврөл бүхий гуурсыг гарган авах

2.    Агаарын дулаан 180С-250С орчинд 10 секунд байлгана

3.    320С-ийн усанд 1 минут байлгана

4.    Гуурсыг цэвэр цаасаар арчин цэвэрлэх

5.    Гуурсын таглаасыг авах /хайчлах/

6.    Үрлэгч гуурсанд хийж цэнэглэх

7.    Шилжүүлэн суулгах

 

4.    Үрлэгч гуурсыг цэнэглэх: Хөврөлийг гуурсанд хийж цэнэглэхдээ гэсгээсэн хөврөлийн таглаасыг авч /хайчлан/ үрлэгч гуурсны дотор нарийн гуурсыг ар тийш буцаан татна. Үүний дараа үрлэгч гуурсанд үзүүр талаас нь таглаасыг нь авсан хөврөлийг хийж гадуур нь нэг удаагийн бүрхүүл гуурсыг углаж бэлэн болгов. Хөврөлийн таглаан дээр хөврөлийн үүлдэр, эцэг эхийн хоч, дугаар болон хөврөлийн хоногийн нас зэрэг мэдээллийг бичсэн байв.

5.    Үнээг үзлэгт хамруулах: Ороо илэрсэн бүх үнээг үзлэгт хамруулж шар биемийн хөгжилтийг тодорхойлсон. Шар биемийн хөгжилтийг тодорхойлохдоо Сэлэнгэ аймагт явуулсан судалгаан дээр гараар буюу уламжлалт аргаар, харин Хэнтий аймагт явуулсан судалгаан дээр  хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр  тодорхойлов. Шар биемийн үзлэгээр тэнцсэн үнээний шар бием хөгжсөн талд будагт харандаагаар тэмдэг тависан. /зураг-10/     

6.    PICT0101.JPGНугасны нам мэдээ алдуулалт хийх: Үзлэгээр шар биемийн хөгжилт нь шаардлагад тэнцсэн үнээг тээгчээр сонгон авч зогсоолд оруулан нугасны нам мэдээ алдуулах тариаг сүүлний угийн 2-р үенд хийсэн. /5 ml lidocaine/ Ингээд 5 минутын дараа мэдээ алдахгүй бол нугасны гүн мэдээ алдуулагч /Vedco.АНУ/ тариаг хийдэг.                          Зураг-10 . Тэмдэг тависан үнээ       

7.    Үтрээний үүдэвчийг цэвэрлэх: Үтрээний амсар орчмыг цэвэр усаар сайтар угааж цэвэр цасаар арчиж цэвэрлэв.

8.    Хөврөл суулгах: Шулуун гэдсээр зохиомол хээлтүүлгийн бээлий бүхий зүүн гараа түрүүлж оруулан эхлээд савны хүзүүвчийг олж барив. Дараа нь савны их бие болон эвэр, шар бием хөгжсөн өндгөвч зэргийг дахин сайн тэмтэрч үзэв. Үүний дараа баруун гартаа барьсан хөврөл бүхий үрлэгч гуурсыг үтрээнд оруулсан. Энэ үед туслах техникч үтрээний үүдэвчийг хоёр тийш нь сайн ярж байв. Дараа нь эхлээд хөврөл бүхий гуурсыг савны хүзүүвчээр болгоомжтой давуулсан бөгөөд энэ үед савны амсар хаагдаж эхэлсэн байсан тул савны хүзүүвчийг давуулах нь хамгийн хэцүү байлаа. Учир нь савны амсар хаагдсан үед хүчээр нэвтлэх нь үнээний үржлийн эрхтэнд эмзэглэлт үүсэн стрессд орсноор хөврөлийн амилалтанд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг. Мөн савны салст бүрхүүлийг гэмтээх аюултай байдаг бөгөөд хэрэв савны хүзүүвчний салст бүрхүүлийг гэмтээж цус гаргавал цус хөврөлтэй холилдон хөврөл үхэх аюултай байдаг тул хэрэв савны хүзүүвчийг давуулах боломжгүй байвал хөврөлийг буцаан авч дараагийн тээгч үнээнд шилжүүлэн суулгах хэрэгтэй байдаг. Бидний хөврөл шилжүүлэн суулгах ажлын явцад нэг үнээний савны хүзүүвч битүүрч, хөврөл бүхий гуурсыг савны хүзүүвчрүү оруулах боломжгүй болсон тул хөврөлийг дараагийн үнээнд шилжүүлэн суулгасан болно.

4.3 Үнээний  хээл тодорхойлох.

Канад улсаас “Хөдөөгийн хөгжилд сургалт” төслийн хүрээнд оруулж ирсэн Хар-Ангус, Улаан-Ангус, Герефорд үүлдрийн хөврөл, мөн Америкаас оруулж ирсэн Пьемонт үүлдрийн үхрийн гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгасан 36 үнээ, зохиомол хээлтүүлэг хийсэн 69, ердийн хээлтүүлгийн 51 нийт 156 үнээний хээлийг уламжлалт арга болон хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр тодорхойлов.  

Уламжлалт аргаар хээл тодорхойлхын тулд үнээг зогсоолд оруулан  хөдөлгөөнгүй зогсоосны дараа шулуун гэдсэнд бээлийтэй гарыг оруулсан. Үүний дараа шулуун гэдэсний агуулагдхууныг цэвэрлэж дараа нь гарын өндгөөр савны хүзүүвчийг олов. Савны хүзүүвч нь булчинлаг хоолой бөгөөд хатуу, мөгөөрсөн хоолой мэт зүйл тэмтрэгдэж байлаа. Савны хүзүүвчийг олсны дараа савны эвэр хоорондын ховил болон эвэр, өндгөвчийг олж тэмтрэв. Хэрэв үнээ хээлтэй бол хээлтэй талын өндгөвч нь хээлгүй талынхаас том, шар бием хөгжсөн байв.

PICT0119 Хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр хээлийг тодорхойлохдоо үнээг зогсоолд оруулан хөдөлгөөнгүй зогсоосны дараа шулуун гэдсээр хэт авианы мэдрэгч багажыг оруулав. Үүний дараа дараах арга зүйн дагуу ажиллав. /зураг-11/

Зураг-11. Хээл тодорхойлох           Эхлээд Хэт авиан оношлогооны төхөөрөмжийн дэлгэцэн дээрх гарсан дүрснээс үнээний давсаг, өндгөвчийг олж харав. Давсагны дэлгэцэн дээр харагдах байдал нь давсагны агуулагдахуунаас шалтгаалаад хэмжээ нь том, эсвэл жижиг байж болох боловч зууван маягийн хэлбэртэй хар дүрс харагдаж байв. 

Дараа нь хээлтэй бол хээлийг, хээлгүй бол савыг олж харсан. Хээлийн наснаас шалтгаалаад харагдах байдал нь мөн харилцан адилгүй байсан бөгөөд хээлийн биеийн уртын хэмжээгээр хээлийн насыг тодорхойлсон.

Ингэж хээл, ургийн насыг тодорхойлохдоо бусад орнуудад явуулсан судлаачдын судалгааны ажлын үр дүнтэй харьцуулалт хийж тодорхойлсон болно. /зураг 12-16/

Зураг-12, 13. Хөврөлийн хөгжлийн үе

Үүний дараа баруун болон зүүн өндгөвчийг олж харав. Өндгөвчний хэмжээ нь харилцан адилгүй байсан бөгөөд харагдах байдал нь зуувандуу бөөрөнхий хэлбэртэй 1.2-3.8 см голчтой байв.

Зураг-15, 16. Өндгөвч болон хээлийн харагдах байдал

Дээрх бүх зүйлсийг харахын тулд маш их дадлага туршлага  шаардлагатай байсан бөгөөд юуны өмнө гараар маш сайн мэдэрч чаддаг байх ёстой байв. Эхлээд гарын мэдрэмжээр хээл болон өндгөвч зэргийг тэмтэрч үзэж байлаа. Үзлэгт хамрагдсан бүх үнээний хээл, болон өндгөвчийг уламжлалт аргаар буюу гараар тодорхойлж чадсан бөгөөд харин хэт авиан оношлогооны төхөөрөмжийн дэлгэцэн дээрх гарсан дүрснээс зарим жижиг хээл /45-аас доош хоногтой/ болон зарим өндгөвчийг  олж харж чадсангүй. Энэ нь дадлага туршлага хангалтгүй байсантай холбоотой юм.

Хөврөлийг суулгахдаа өндгөвчин дээрхи шар биемийн хөгжилтийг уламжлалт аргаар болон хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр оношлон шилжүүлэн суулгасан бөгөөд хээлийг тодорхойлохдоо тус төхөөрөмжийг ашиглав. Хээл шалгалтын дүнгээс харахад уламжлалт аргаар шилжүүлэн суулгасан хөврөлийн тогтолт нь 39,2 хувь буюу хэт авиан оношлогооны төхөөрөмж ашиглан шилжүүлэн суулгасан хөврөлийн тогтолтоос доогуур байв. /хүснэгт-5/  Харин өндгөвчин дээрхи шар биемийн хөгжилтийг  хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр оношлон хөврөл шилжүүлэн суулгахад 76,9 хувь буюу уламжлалт аргаас 37,2 хувиар илүү байв. Үүнээс харахад хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнд шилжүүлэн суулгах арга технологи нь нөлөөлж байгаа нь тодорхой харагдаж байв.

5-р хүснэгт. Хөврөл шилжүүлэн суулгасан үхрийн хээл шалгалтын дүн

Хөврөл суулгасан газар

Хөврөл шилжүүлэн суулгасан арга

Хээлтүүлэг хийсэн үхрийн тоо

хээлтэй

Хээлгүй

Хээл авалтын хувь

Хэнтий-Дадал

Хэт авианы аппарат ашигласан

13

10

3

76,9

Сэлэнгэ-Хүдэр, Зүүнбүрэн

Уламжлалт аргаар

23

9

14

39.2

Нийт

 

36

19

17

52,7

 

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хийгдсэн хөврөл суулгах ажил нь 7-р сарын 01-ээс 7-р сарын 25-ны хооронд буюу үнээ төллөснөөс хойш 60-90 хоногт, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хийгдсэн ажил нь 7-р сарын 30-наас 8-р сарын 05-ны хооронд буюу үнээ төллөснөөс хойш 70-100 хоногт, Хэнтий аймгийн Дадал суманд хийгдсэн ажил нь 9-р сарын 01-нээс 9-р сарын 20-ны хооронд буюу үнээ төллөсөнөөс  хойш 100-120 хоногт хийгдсэн байна.

Хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнг төллөлтийн хугацаатай уялдуулан үзвэл төллөснөөс хойшхи 100-120 хоногийн хугацаанд нь хөврөл шилжүүлэн суулгавал илүү үр дүнтэй байх магадлалтай.

Хэнтий аймгийн Дадал сумын “Хангай” ХХК-ны тээгч үнээ сонгон авах, ороог жигдрүүлэхийн өмнө тэдгээрийн өндгөвчний хөгжлийн үе шатыг  хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр тодорхойлоход харилцан адилгүй байсан бөгөөд дүнг 6-р хүснэгтээр үзүүлэв.

6-р хүснэгт. Хөврөл суулгах тээгч үнээний өндгөвчин дээрхи шар биемийн хөгжлийг тодорхойлсон дүн

үзүүлэлтүүд

Өндгөвчний хөгжлийн үе шат

нийт

уутанцартай

Шар биетэй

Уутанцар, Шар биетэй

Үзлэгт хамрагдсан үнээ

8

4

4

16

Хөврөл шилжүүлэн суулгасан үнээ

7

3

3

13

Хээлтэй

5

3

2

10

Хээл тогтолтын хувь

71,4

100

66,6

76,9

 

 Хүснэгтээс харахад уутанцрын болон шар бием, уутанцрын хөгжилтөй үнээнд хөврөл шилжүүлэн суулгахад 66,6-71,4 хувиар хээл тогтож байхад өндгөвчин дээр шар биемтэй үнээнд 100 хувиар хээл тогтож байна.

Хээл тогтсон тээгч үнээний арчилгаа маллагаа: Хөврөл шилжүүлэн суулгасан тээгчийн хээл тогтсон эхний хугацаанд тэжээллэг, арчилгаа маллагааг онцгой анхаарч тохируулсан бөгөөд дараагийн үржлийн мөчлөг давтагдах эсэхийг ажиглаж тэмдэглэл хөтлөв. Хэрэв давтан ороо орж хоёр дахь орооны шинж ажиглагдвал хээл тогтоогүй, давтан ороо илрэхгүй бол хээл тогтсон гэж үзэв.

Хөврөл шилжүүлэн суулгасан тээгч үнээг тайван, тогтуун байлгах, ямар нэгэн байдлаар хүчтэй цочрол, стрессд оруулахгүй байхаас гадна хүйтэн мөстөй усаар усалж болохгүй талаар малчдад зөвөлгөө өгөв. Мөн тухайн орон нутагт дэлгэрэх магадлалтай аливаа халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байх шаардлагатай тул тухайн аж ахуйн малын эмчид онцгойлон анхааруулав. Тухайн орон нутагт дутагдалтай эрдсийн нэмэгдлийг зохих нормоор нөхөн өгч хээл хаяхаас сэргийлэн хээл хамгаалах арга хэмжээг авч байв.

Хээл тогтсон тээгч үнээнд витамин, эрдсийн нэмэгдэл өгөхийн зэрэгцээ уураг ихтэй тэжээлээр тэжээж хээлийн хэвийн өсөлтийг эрчимжүүлэхгүй байх талаар анхаарч ажиллав.

 

4.4 Зохиомол хээлтүүлгийн ажлын үр дүн

Õýò àâèàí îãîøëîãîîíû òºõººðºì溺ð áîëîí óëàìæëæëò àðãààð ãèíåêîëîãèéí ¿çëýã õèéõ àðãà ç¿éã ã¿éöýò ýçýìøèõ çîðèîëãîîð çохиомол хээлтүүлгийн ажлыг 2008.VII.01-2008.VIII.01-ны хооронд çîõèîí áàéãóóëñàí бөгөөд нийт 69 үнээнд байгалийн ороогоор нь хээлтүүлýг хийв. Хээлèéí шалгалтын дүнгээс харахад гуурсанд гүн хөлдөөж хадгалсан үрээр хээлтүүлсэн үхрийн хээл авалт харьцангуй дээгүүр, харин үрэл болон бүрээстэй үрэл хэлбэрээр хөлдөөж хадгалсан үрээр хээлтүүлэг хийсэн үнээний хээл авалт доогуур байсан бөгөөд дунджаар 60,8 хувийн хээл авалттай байв. /хүснэгт-7/

7-р хүснэгт. Зохиомол хээлтүүлэг хийсэн үнээний хээл шалгалтын дүн.


Үзүүлэлт

Гүн хөлдөөж хадгалсан үрийн хэлбэр

Нийт

Үрэл

Капсултай

Гуурс-0.5 мл

Гуурс-0.25 мл

Хээлтүүлсэн

15

26

9

19

69

Хээлтэй

5

14

7

16

42

Хээлгүй

10

12

2

3

27

Хээл авалтын хувь

33,3

53,8

77,7

84,2

60,8

 

4.5 Хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашиглаж нөхөн үржихүйн үзлэг хийсэн ажлын дүн

Мөн хэт авиан оношлогооны төхөөрөмжтөй ажиллах арга зүйг гүйцэä ñàéí эзэмших зорилгоор нийт 115 үнээнд нөхөн үржихүйн үзлэг болон хээлийн шалгалтийг хийв. Èíãýõýä íèéò ¿íýýíýýñ хээлтэй 69, хээлгүй 23 үнээ байлаа. /хүснэгт-8/ 100-аас дээш хоногтой буюу 3 сараас дээш настай хээл нь хэвлийн хөндийрүү бууж эхэлсэн байсан áºãººä õýò àâèàí äîëãèîí õ¿ðýõ áîëîìæã¿éãýýñ õýýëèéí хэмжээг нь хэт авиан оношлогооны төхөөрөмжөөр тодорхойлоõ боломжгүй байлаа.

8-р хүснэгт. Нөхөн үржихүйн үзлэг хийсэн ажлын дүн

 

тоо

хээлтэй

хээлгүй

Хээлийн сар

25-40

41-60

50-70

71-100

100-дээс

Хөврөл шилжүүлэн суулгасан

36

19

17

-

-

-

19

-

Хээлийн хэмжээ/см/

-

-

 

-

-

-

15-18

-

Ердийн хээлтүүлгийн

79

59

20

25

15

8

8

3

Хээлийн хэмжээ/см/

-

-

 

0,9-1,2

3,0-6,0

7,0-8,2

15,0-18,0

-

Өндгөвчний хэмжээ/см/

-

-

 

1,0-2,1

1,8-2,9

1,8-2,5

2,3-3,6

3,4-3,6

Нийт

115

69

23

-

-

-

-

-

               

8-р хүснэгтээс үзэвэл хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашиглаж хээлийн хөгжлийг хоногоор нь зөв тодорхойлоод зогсохгүй хээлтэгч малын өндгөвчний хэмжээ, өндгөвчин дээрх уутанцар болон шар биемийн хөгжлийг зөв тогтоож байгаа бөгөөд ингэснээрээ хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнг дээшлүүлж байна.

Хээлийн сар нэмэгдэх тутам хээл агуулсан талын өндгөвчний хэмжээ томрох зүй тогтол ажиглагдаж байв.


ТАВДУГААР БҮЛЭГ. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

5.1 Шүүн хэлэлцэхүй

Ø  Бидний явуулсан судалгаагаар простагландин ф-2α бэлдмэлээр ороог жигдрүүлэхэд 40,0-61,9 хувьтай байгаа нь бусад судлаачдыхтай ойролцоо буюу доогуур байна. Судалгаанд хамрагдсан үнээнүүдийн тарга хүч хэвийн байсан бөгөөд нөхөн үржихүйн эмгэгтэй байх магадлалтай. Нэг, хоёрдугаар бүлгийн үнээг хэт авиан оношлогооны төхөөрөмжийн үзлэгт хамруулаагүй тул гинекологийн нарийн онош тавих боломжгүй байсан юм. Простагландины төрлийн бэлдмэл нь үржлийн мөчлөгийн 1-5 болон 18-аас дээш хоногт буюу уутанцрын хөгжлийн үед үйлчилдэггүй тул 60-38,1 хувьд ороо илэрсэнгүй.

Ø  CIDR+ Простагландин ф-2α +GnRH хослол хувилбарын ороо илрэлт нь 85,7%-тай байгаа нь бусад судлаачдын дүнтэй ижил байна. Тухайлбал Т.Балдан, П.Чимгээ /2005/ нарын судалгааны дүнгээс үзэхэд CIDR+ Простагландин ф-2α хослол хувилбараар ороог жигдрүүлэхэд 75.8-90.0%-д ороо илэрсэн байна.

Ø  Монгол үхэр өвөл, хаврын улиралд 20-35 хувиар жингээ алдаж онд ордгоос уураг, эрдэс, аминдэмийн дутагдалд орж тураалын үргүйдэлд ордог байна. /Ж.Пүрэвжав, П.Энхтуяа 1988, 1985/  Ороо жигдрүүлэгчийг А, Д, Е аминдэмтэй хослуулан ашиглахад ороо илрэлт болон жигдрэлт нь бусад хоёр хувилбараас 45.7-23.8 хувиар илүү байгаа нь Ц.Булгаа /1995/ ороо жигдрүүлэгч дааврыг А, Д, Е аминдэмтэй хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй гэсэнтэй нийцэж байна.

Ø  Дэлхийн зохиомол хээлтүүлгийн ажлын хээл авалт дунджаар 85 хувь байгаа бөгөөд бидний зохиомол хээлтүүлгийн хээл авалт дунджаар 60.8 хувь байгаа нь олон улсын жишгээс доогуур байна. Энэ нь үрийг гүн хөлдөөж хадгалсан технологитой холбоотой гэж үзэв. Бид нийт 4 өөр технологоор гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн бөгөөд үрэл болон бүрээстэй үрэл хэлбэрээр хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийхэд хээл авалт 33.3-53.8 хувь, харин 0.5 болон 0.25 мл-ийн гуурсанд хөлдөөсөн үрээр үрэлгээ хийхэд хээл авалт 77.7-84.2 хувь байгаа нь олон улсын дунджаас хол зөрүүгүй байна.

Ø  Олон улсын хөврөл шилжүүлэн суулгах нийгэмлэгээс гаргасан судалгаагаар дэлхийн үхэрийн хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүн дунджаар 60 хувьтай байгаа бөгөөд бидний судалгааны дүн 39,2-76,9 буюу дунджаар 52.7 хувь байгаа нь олон улсын дунджаас доогуур байна.

Ø  Харин Ц.Булгаа /1995/ нарын судалгаагаар хөгжлийн морула болон бластоцистын шатанд байгаа хөврөлийг шилжүүлэн суулгахад хөврөлийн амилалт 47.8 хувь байсан бөгөөд хэрэв тээгч үнээ нь тарга хүч сайтай донор үнээтэй орооны үетэй ижил, шилжүүлэн суулгасан хөврөл нь сайн чанарын /Code-1/ бол амилалт 62.5 хувьд хүрэв гэсэн нь бидний судалгааны дүнтэй ойролцоо байна.

Ø  Мөн П.Галрагчаагийн /1993/ судалгаагаар тээгч үнээнд шилжүүлэн суулгасан хөврөлийн амилалт дунджаар 47.9 хувь бөгөөд дээд үзүүлэлт нь 56.7 хувь байна гэсэн нь хөврөлийн амилалтын дундаж үзүүлэлт нь бидний судалгааны дүнтэй ойролцоо байна. Харин дээд үзүүлэлт нь  бидний судалгааны дүнгээс доогуур байна. Энэ нь бид хөврөл шилжүүлэн суулгахад хэт авиан оношлогооны төхөөрөмж ашигласантай холбоотой гэж үзэв.

Ø  Бидний судалгааны дүнгээс харахад уламжлалт аргаар хөврөл шилжүүлэн суулгахад хөврөлийн амилалт 39,2 хувь байв. Харин  хэт авиан оношлогооны төхөөрөмж ашиглан шилжүүлэн суулгасан хөврөлийн амилалт 76.9 хувь буюу уламжлалт аргаар шилжүүлэн суулгаснаас 37,7 хувиар илүү байв. Мэдээллийн эх сурвалжаас үзвэл хэт авиан оношлогооны төхөөрөмж ашиглан хөврөл шилжүүлэн суулгахад хөврөлийн амилалт 25,4-33,7 хувиар илүү байна гэсэн нь бидний судалгааны дүнтэй нийцэж байгаа юм.

 


ЗУРГААДУГААР БҮЛЭГ.  ДҮГНЭЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ

6.1 Дүгнэлт

·         Судалгааны ажлын үр дүнгээс харахад хөврөл суулгасан үнээний 52.7 хувь нь хээлтэй байгаа нь нутгийн Монгол үхэрт хөврөл шилжүүлэн суулгах боломжтой гэдгийг харуулж байна.

·         Судалгаанаас үзвэл үнээний ороо жигдрүүлэлтэд прогестроны шингээц бүхий ерөндөг буюу СIDR –ыг бусад төрлийн даавруудтай хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байна.

·         Хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашиглан хөврөл шилжүүлэн суулгахад үр дүн нь уламжлалт аргаас 37,7 хувиар илүү байна.

·         1-р хувилбарын дүн бусад хэсгээс доогуур байгаа нь ороо жигдрүүлэлтэнд хамрагдсан үнээ нь гинекологийн ямар нэгэн эмгэгтэй байж болох талтай бөгөөд нөгөө талаар үржлийн мөчлөгийн өөр өөр үе шатанд байсантай холбоотой байж болох юм.

 

6.2  Үйлдвэрлэлд өгөх зөвлөмж

Энэхүү бүтээлд тусгагдсан туршилт, судалгааны ажлын үр дүнг үндэслэн дараах зөвлөмжийг үйлдвэрлэлд өгч байна.

·         Хөврөл шилжүүлэн суулгах тээгч үнээг бэлтгэх, ороог  жигдрүүлэх зорилгоор СIDR+GnRH+PGF-2α бэлдмэлүүдийн хослол хувилбарыг ашиглах

·         Ороо жигдрүүлэгч бэлдмэлийг А, Д, Е витамины комплекстой хослуулан хэрэглэх

·         Хөврөл шилжүүлэн суулгах тээгч үнээ нь хэвийн тарга хүчтэй, тугалаад 60-аас доошгүй хоносон, нөхөн үржихүйн үйл ажиллагаа хэвийн явагддаг, нас гүйцсэн үнээ байх нь тохиромжтой

·         Шилжүүлэн суулгах хөврөл нь 7 хоногийн настай /бластоцист/, Code-1 зэргийн байх

·         Тээгчийн ороог хөврөлийн хоногийн настай  /донор үнээний орооны үетэй/ ижил хугацаанд тохируулан суулгах

·         Хөврөл шилжүүлэн суулгах болон хээлийн шалгалт, бусад гинекологийн үзлэгт хэт авиан оношлогооны төхөөрөмж ашиглах

6.3 Эдийн засгийн үр ашиг

1.    Шинэ үүлдэр гаргахад хамгийн доод тал нь 30 орчим жил шаардагдна гэж судлаачид үздэг. Тэгвэл энэ хугацаанд асар их хөрөнгө хүч зарцуулагдах нь мэдээж бөгөөд гарах зардлыг урьдчилан тооцоолход хүндрэлтэй юм. Харин хөврөл  шилжүүлэн суулгах арга нь дээрхи хугацааг олон дахин бууруулах боломжтой. Ингэснээрээ дээр дурдсан тооцоолох боломжгүй их зардлыг асар ихээр хэмнэх боломжтой юм.

2.    Нөгөө талаас авч үзвэл цэвэр үүлдрийн үхрээс авах ашиг шимийн хэмжээг Монгол үхрээс авах ашиг шимийн хэмжээтэй харьцуулах аргаар тооцоолж болох юм. Жишээ нь: Манай улс жилд дунджаар 389,6 мянган толгой үхэр нядлан 45,0 мянган тн үхрийн мах бэлтгэдэг бөгөөд нэг гулуузны жин дунджаар 115,5 кг байдаг. Харин махны үхрийн аж ахуй өндөр хөгжсөн орнуудын өсвөр үхрийн гулуузны жин  дунджаар 250-300 кг хүрдэг. Энэ жишгээр тооцож үзвэл төрөлжсөн үүлдрийн  389,6 мянган толгой үхрээс х 250 кг = 97,4 мянган тн мах буюу нутгийн Монгол үхрийнхээс 2,16 дахин их мах үйлдвэрлэх боломжтой юм. 

3.    Манай улс хөврөлийг 100 хувь гадаадаас импортлон авдаг бөгөөд нэг хөврөлийн үнэ дунджаар 300 $ байна. Харин бидний судалгааны дүнгээс үзвэл уламжлалт аргаар хөврөл шилжүүлэн суулгахад хөврөлийн амилалт 39,2 хувь байгаа нь хөврөлийн өртгийг нэмэгдүүлж нэг хөврөлийн үнийг 766,6 $ болгож байна. Харин  хөврөл шилжүүлэн суулгахад хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашигласан тохиолдолд хөврөлийн амилалт 76,9 хувьд хүрснээр хөврөлийн өртгийг 390 $ болгох юм. Үүнээс үзэхэд хөврөл шилжүүлэн суулгахад  хэт авиан оношлогооны төхөөрөмжийг ашиглавал хөврөлийн өртгийг 376,6 $-оор бууруулах боломжтой бөгөөд ингэснээр ихээхэн хэмжээний зардал хэмнэгдэх юм.
АШИГЛАСАН ХЭВЛЭЛ

1.    П.Галрагчаа, Ц.Булгаа “Үнээнд хөврөл шилжүүлэн суулгах арга боловсруулах” ЭШ-ний ажлын тайлан. УБ 1990

2.    М.Цэнд-Аюуш, П.Галрагчаа “Донор үнээг зохистой ашиглах, үржихүйн үйл ажллагааг нөхөн сэргээх арга боловсруулах” ЭШ-ний ажлын тайлан. УБ 1995

3.    М.Цэнд-Аюуш “Монгол улсад сүүний чиглэлээр үржүүлж буй үнээний нөхөн үржихүй, эрчимжүүлэх арга зам” УБ-1996 Орос хэл дээр

4.     Т.Балдан “Сэлэнгэ үүлдрийн үхрийн биологийн чадавхыг нэмэгдүүлэх зарим боломж” УБ. 2006. Диссертаци

5.    Н.Бэгзжав “Монгол малын үржихүйг биотехникийн аргаар зохицуулах асуудалд” УБ. 1995. Диссертаци

6.    Ц.Булгаа “Сүүний болон Монгол үнээний ороо жигдрүүлэлт, хээл тогтолтонд нөлөөлөх хүчин зүйл” УБ. 1996. Диссертаци

7.    Б.Хөгжилт “Хөврөл үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах арга технологийг хонины аж ахуйд туршсан судалгаа” УБ. 2006. Диссертаци

8.     

9.    А.Магаш нар “Мал хээлтүүлэх, эх барих ба үржихүйн эмгэг” УБ-1999

10. А.Магаш, Х.Гүржав “Мал амьтны зохиомол хээлтүүлэг “УБ-2000

11. МААЭШХүрээлэн “Эрдэм шинжилгээний бүтээл” УБ-1997

12. МААЭШХүрээлэн “Эрдэм шинжилгээний бүтээл” №31 УБ-2005

13. МААЭШХүрээлэн “Эрдэм шинжилгээний бүтээл” №29 УБ-2000

14. МААЭШХүрээлэн “Эрдэм шинжилгээний бүтээл” УБ-1994

15. МААЭШХүрээлэн “Эрдмийн бүтээлийн цоморлиг” №2 УБ 2001

16. МААЭШХүрээлэн “Эрдмийн бүтээлийн цоморлиг” №5 УБ 2001

17. Ё.Думаа “Биологийн хими” УБ-2001

18. М.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэцэцэг “Маллагааны ялгаатай үед простагландиныг туршсан зарим үр дүн” МААЭШХ-ийн бүтээл УБ-2003

19. МААЭШХүрээлэн “Эрдмийн шинжилгээний бүтээл” №31 УБ 2005

20. С.Дугаржав, Д.Баасанжав “Монгол угсааны үхрийн судлал” УБ-2007

21. М.Цэнд-Аюуш, С.Ганбат нар   Малын нөхөн үржхүйн эмгэг судлал” УБ-2006

22. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль – Мал Аж Ахуйн Менежментийн Сургууль “Мал аж ахуйн шинжлэл”  УБ-2003

23. Ричард Оливер “ Биотехнологийн эрин үе эхэллээ” Улаанбаатар 2005

24. Монголын Биотехнологийн  Нийгэмлэг  “ Биологийн нөөц, баялагийг хамгаалах ба биоаюулгүй байдал ” Улаанбаатар 2006

25. С.Ганбат “Хөдөө аж ахуйн амьтдын физиологи” УБ-2005

26. М.Цэгмид “Монгол малын популяци” УБ-2008

27. Д.Айлтгүй “Махны үхрийн биологи, селекцийн онцлог” УБ-2008

28. Д.Зоригтбаатар “Махны чиглэлээр өсвөр үхэр өсгөн бойжуулах технологи” УБ-2008

29. Ж.Дамдинсүрэн “Монгол үхрийн ашиг шим ” УБ-1975

30. Паплов.В.А “Физиология возпройзводство крс” Москва-1976

31. Паплов “Физиологические основы борьбы с бесплодмей сельскохозяиственных животных” москва 1969

32. Foote.R.H /1974/ Artificial insemination. In: Habez, E.E.S /Reproduction  in farm  Animals. Lea and Febiger, Philaddphia.

33. Quinn.P.J Salamon.S and White, I.G /1968/

34. “The effect of thawed motility and intra-uterine dose of motile sperm on feritilty    in ewes. Proceedings 18th Annual conference of the Australian society of Reproductive biology..

35. Temple RS, Stonaker HH, Howry D, Posakony G,Hazaleus MH. Ultrasonic and conductivity methods for estimating fat thickness in live cattle. Am Soc Anim Prod West Sec Proc 1956;

36. Stouffer JR. Status of the application of ultrasonics in meat animal evaluation. Proc Recip Meat Conf 1959;

37. Hill H.R. “ Estrus and ovulation in PGF 2 treated heifers ” J.Anim. Sc. 1973,

38. Gordon L.A. “ Controlled breeding in farm animgls ” Oxford. 1983.

39. Mongkol Techakumphu, Peerasak Chantaraprateep “Embryo transfer in swamp buffalo” Chulalongkorn University-1991

40. K.Rothe “Embryotransfer”  1992

41. Sylvia S.Mader “Biology” USA-2001

42. www.interscience.wiley.com  

43. www.pudmedcentral.nih.gov 

44. www.simmental.org

45. www.7070beef.com

 

 


ХАВСРАЛТ ЗУРАГ

Зураг-16        PICT0105.JPG

 Зураг-17       

IETS-06 009

 

 

 

 

Зураг -18

Зураг -19

PICT0096.JPGPICT0097.JPG


 

Зураг -20

 622-21-01ai-18

 


Some results of embryo transfer in the Mongolian cattle

 

Background

In developed countries with intensified beef production,  carcass weight of young cattle of 18-24 month age is varied at  240- 300 kg, on average but that of adult castrated males of Mongolian breed is varied at 179 - 243 kg. It shows that the carcass weight  and killing out percentage  of  Mongolian cattle are very low in comparison with  those of high productive beef cattle in developed countries.

Therefore, in order to increase the carcass and killing out percentage of Mongolian cattle there is  needed to establish nucleus herd for short period using biotechnological methods  such as artificial insemination and embryo transfer in cattle. The study is aimed at doing of some attempt for resolving the problem.

The  objective and goal of the study

Recently, Embryo transfer in all kind of animals  is developing very well  in our country. Instead of this, an ultrasound tool for animal reproduction is used first time for the last year. The objective of the study – comparative investigation of traditional  and ultrasound methods for ET  and early diagnose of pregnancy in cattle.

Materials and methodology

Selection of recipient cows:  One of the factors effecting on results of ET in cattle is properly selection of recipient cows. We have chosen totally 111 of recipient cows : 60 head of semmintal and Mongolian in Dadal soum of Khentii province, 21 head of Mongolian breed in Khuder soum and 30 head of Selenge beef breed in Zuunburen soum of  Selenge province.

Heat detection and estrous synchronization of recipient cows:   Three series of  hormones are used for estrous synchronization.

·         I variant: Prostaglandin F-2α /China/

·         II variant:  Prostaglandin F-2α /Canada/

·         III variant:   СIDR /progesterone/ + GnRH /gonadotrophin/ + PGF-2α                                                 / Prostaglandin F-2α /

Embryo transfer: ET is done according to technology using ultrasonography tool to cattle  in Dadal soum and traditional method to those in other two sites.

Pregnancy diagnose  Totally 156 head of cows including 36 of cows transferred freezing embryos and 69 of cows inseminated by freezing semen  of Red-Angus, Black-Angus, Hereford and  Piedmontese breeds and 51 of cattle by natural mating were included in pregnancy diagnose using ultrasound tool or traditional method.

Results of the study

Estrous synchronization:  67 of cows are included in estrous synchronization in accordance with above mentioned methodology. All kinds of hormones are suitable for estrous synchronization of cows under good conditions. Injection by complex of vitamins of A, D and E had a positive influence on estrous synchronization of cows used III variant showing their  estrous synchronization was higher by 45.7-23.8% (83.5% on average) than that of other two groups.

Table 1. Results t of estrous synchronization

I.  Prostaglandin F-2α /China/

 

Total cows

From them

In Heat

No heat

N

21

13

8

Percentage

100

61.9

38.1

II.  Prostaglandin F-2α /Canada/

 

Total cows

From them

In heat

No heat

Number

30

12

18

Percentage

100

40

60

 СIDR /progesterone/ + GnRH /gonadotrophin/ + PGF-2α                                                 / Prostaglandin F-2α /

Total cows

From them

In heat

No heat

Number

16

14

2

Percentage

100

87.5

12.5

Total

Total cows

From them

In heat

No heat

Number

67

39

28

 

 

 

 

Percentage

100

58.2

41.8

Frozen embryo transfer in cattle:  Results  of frozen embryo transfer are shown in table 2. The table shows embryo transfer using ultrasound tool is better by 21.6-58.8 % (76.9 % on average) than that of other two groups. It indicates that  a procedure of ET effects on it’s the results.

Table 2. .Results  of frozen embryo transfer

Sites where ET is done  

Procedure of   embryo transferred

n

Pregnant

Non pregnant

Percentage of pregnant

Khentii-Dadal

By ultrasound

13

10

3

76,9

Selenge-Zuunburen,      Huder

By traditional method

23

9

14

39.1

total

 

36

19

17

52,7

 

5 Conclusions

1.                    The study shows that use of CIDR with aprorate hormones are more effective.

2.                    The pregnancy rate of cows transferred embryos was 52.7 %. It indicates that ET in native Mongolian cattle is acceptable.

3.                    Embryo transfer using ultrasound tool is better by 21.6-58.8 % (76.9 % on average) than that of traditional method.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.